Дулааны 4-р цахилгаан станцын хүчин чадал нэмэгдэнэ
2014.03.24

Дулааны 4-р цахилгаан станцын хүчин чадал нэмэгдэнэ

Дулааны 4 цахилгаан станцын  хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил хийгдэж байна.  Ингэснээр Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээний 80%-ийг ТЭЦ 4 дангаараа хангах боломж бүрдэнэ.

Хүн амын өсөлт, барилга байгууламжийн тоо нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа. Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 70%-ийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65%-ийг дулааны 4 цахилгаан станц  дангаараа хангаж байна. Цаашид өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хэвийн хангахын тулд тус станц өргөтгөл хийх шаардлагатай болсон юм.

Энэ ч үүднээс Дулааны 4 цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл хийх ажлыг эхлүүлжээ.  Станцын өргөтгөлийн гол хүчин зүйл болох генераторыг станцын ажилтнууд  хүлээж авсан юм.

Дулааны 4 цахилгаан станцын гүйцэтгэх захирал Б.Цэвээний хэлснээр: “Тоног төхөөрөмжийн өргөтгөл хийснээр станцын хүчин чадал 700 мегаватт болохоос өнөөдөр 580 мегаватт байгаа. Одоогийн байгаа хүчин чадлаараа Монгол улсын цахилгаан болон дулаан эрчим хүчний хэрэглээний  80 орчим хувийг хангах боломжтой  болно.  Нөгөө талаас шинэ тоног төхөөрөмжийн өргөтгөл хийгдэж байгаа учраас 10 орчим ажлын байр шинээр нэмэгдэнэ. Энд үйлчилгээний болон ашиглалтын ажилчид нэмэгдэнэ.”гэв.

Монгол улсын засгийн газар, Эрчим хүчний яам эрчим хүчний хэрэглээг найдвартай хангахад чиглэсэн  хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч байгаа юм. Энэ хүрээнд эрчим хүчний тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлж байгаа юм. Үүний үр дүнд станцын өргөтгөл хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж хямд зардлаар богино хугацаанд орж ирж байгаа.

Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт: “Бид өргөтгөлийн амин хэсэг болох генераторыг иж бүрнээр нь хүлээж авч байна. Өндөр хүчин чадалтай техник хэрэгслийг ашиглаж суурилуулна. Оросын Уралын турбины үйлдвэрт  үйлдвэрлэгдэж байгаа. Уралын турбины үйлдвэрт үйлдвэрлэгдсэн  гэрээний дагуу Оросын Союуз компани дээр угсралтын ажил хийгдэж байна.”

Өнөөдөр хүлээж авсан генераторыг хувьд хэвийн үед 123 мегаватт, маximum  хүчин чадлаараа 140 мегаваттын хүчин чадалтай цахилгаан үйлдвэрлэх боломжтой. Одоо станцын хэвийн үйл ажиллагаа 100 мегаватт, маximum  чадлаараа 125 мегаваттын хүчин чадалтай байна. өргөтгөл хийгдээд бүрэн хүчин чадлаараа ажиллавал Монгол улсын эрчим хүчний 80%-ийг дангаараа хангаж боломжтой болно. дулааны 4 цахилгаан станцын өргөтгөл энэ оны 11 сард дуусна.