2013.10.10

Дөрөвдүгээр цахилгаан станцад 42,5 сая долларын шинэчлэл хийнэ

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Зээлийн нийт дүн 42,5 сая долларыг 0,3 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаанд буцаан төлөх, үүнээс эхний 10 жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.

Эрчим хүчний сайд М.Сономпил: ТЭЦ-4 маань 580 мВт-ын хүчин чадлаар ажиллаж байлаа гэхэд 100 гаруй мВт-ыг өөрөө хэрэглэж байна гэсэн үг. Тэгэхээр нэг дахин буурч байгаа. Манай Дархан, Эрдэнэт, Дорнодын цахилгаан станцууд 70-104 төгрөгийн хооронд, ТЭЦ-4 30 гаруй төгрөгөөр эрчим хүч үйлдвэрлэж байна.

Хамгийн том дэвшил нь нүүрснээс гарч буй утааны хүлэмжийн хий асар их багасна.

Нэг киловатт эрчим хүч үйлдвэрлэх өөрийн өртөг болоод нүүрсний хэрэглээ маш их багасч байгаа. Хамгийн том дэвшил нь нүүрснээс гарч буй утааны хүлэмжийн хий асар их багасна. 95, 96 хувиар шүүж байгаа. Энэ нь байгаль орчин, экологийн хувьд томоохон шийдэл гэж хэлж болно гэлээ.

ДЦС-4 нь 1983 оноос эхлэн 30 жилийн хугацаанд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийг 1996, 2001 онд тус тус авч байжээ. Судалгааг Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка хийсэн байна. Хуралдаанд оролцсон байнгын хорооны гишүүд санал хураахад энэ асуудлаар зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн юм.