Завхан аймагт 100 мегаватт-ын цахилгаан станц барина.
2014.04.08

Завхан аймагт 100 мегаватт-ын цахилгаан станц барина

Завхан аймагт 100 мегаватт-ын цахилгаан станцын барилгын ажил удахгүй эхэлнэ. Тиймээс тэнд ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг орон нутгаас бэлдэх бодлогыг салбар яамнаас баримталж байгаа юм.

Энэ жил 9 аймагт дулааны станц, баруун бүсийг эрчим хүчээр хангах 100 мегаватт гээд эрчим хүчний салбарт олон ажлыг эхлүүлнэ. Гэхдээ энэ их бүтээн байгуулалтыг эхлүүлэхдээ, бас боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарахыг орон нутгийн удирдлагууд сануулж байна. Тухайлбал: Завхан аймагт л гэхэд сүлжээний инженер дутмаг байдаг байна.

Тэнд ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг тухайн орон нутгаас нь бэлтгэнэ

Салбар яамнаас эрчим хүчний системийн хүний нөөцийн бодлого, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг эхний ээлжинд аль аймагт ямар мэргэжлийн хүн хэд хэрэгтэй байгаа, ямар сургалтын баазад мэргэжилтэн бэлтгэх талаар судалж байгаа юм.

Станцын барилгын ажил ойролцоогоор 4 жил үргэлжилнэ. Тиймээс тэнд ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг одооноос бэлдэх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь тухайн орон нутгаас бэлтгэх нь зөв. Энэ нь бэлтгэсэн мэргэжилтнүүд орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлнэ гэж салбар яамнаас үзэж байна.