2025.06.16
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг ирэх 12-р сард ашиглалтад оруулна
Хотын дарга Х.Нямбаатар Бөөрөлжүүтийн цахилгаан станцад өнгөрөгч Бямба гарагт /2025.0614/ ажиллалаа.
Өнгөрсөн 2023-2024 онд шилжих өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орсныг хоёр шинэ станц ашиглалтад оруулж, богино хугацаанд нөхөж чадсан. Үүний нэг болох Бөөрөлжүүтийн цахилгаан станц юм.