“Хүртээмжтэй өсөлт”-ийн асуудлаар уулзалт хийнэ
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар болон АХБ-ны “Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь” төслийн Мел Коусинс ахлагчтай багийнхан
2014.06.06

“Хүртээмжтэй өсөлт”-ийн асуудлаар уулзалт хийнэ

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар АХБ-ны “Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь” төслийн Мел Коусинс ахлагчтай багийнхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар МҮЭХ-ноос явуулж буй үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтын талаар товч мэдээлээд, “Хүртээмжтэй өсөлт”-ийн тухай ойлголтыг ҮЭ-ийн идэвхтэн, сонгуультнуудад өгөх шаардлага бий. ҮЭ-үүдийн үйл ажиллагаанд төслийн багийнхны судалгаа, мэдээлэл, олон улсын туршлага томоохон суурь болно гэлээ.

Төслийн ахлагч Мел Коусинс: "Ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгаалал сайжрахад хүртээмжтэй өсөлтийн тухай ойлголт зайлшгүй хэрэгтэй гэдэгтэй 100 хувь санал нэг байна. Иймд бид мэддэг чаддаг бүхнээ та бүхэнтэй хуваалцахад нээлттэй байна" гэв.

Уг төсөл хэрэгжсэнээр олон тооны сургалт, судалгаа хийгээд байгаа аж. Энэхүү төслийн хүрээнд “Чадавхи бэхжүүлэх” сургалт, судалгааг хэвлэл мэдээлэл, ажил олгогчид, ҮЭ болон бусад ТББ-дад явуулах болсноо дуулгасан юм. ҮЭ-ийн мэргэжил үйлдвэрлэл, харъяа байгууллагууд, ажлын албаны ажилтнуудын уулзалт мэдээллийн цагийг ойрын хугацаанд товлож, “Хүртээмжтэй өсөлт”-ийн талаарх ойлголтыг төслийн багаас өгөхөөр тохирлоо.