Я.Санжмятав: Гадаадаас бус дотоодоосоо мэргэжилтэн авах чиглэлээр ажиллаж байна
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2014.05.28

Я.Санжмятав: Гадаадаас бус дотоодоосоо мэргэжилтэн авах чиглэлээр ажиллаж байна

Хоёр дахь жилдээ зохиогдож буй “Монгол ур чадвар-2014” тэмцээн өчигдөр төв талбайд болсон. Тэмцээний нээлтэд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав үг хэлсэн бөгөөд энэ үеэр түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнөөдрийн тэмцээн өм­нөх жилийнхээс юугаа­раа онцлог болж байгаа вэ?

-Хөдөлмөрийн яам хол­богдох газруудтай хамтран дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад элсэж 69 дэх гишүүн болсон.
Өнөөд­рийн энэхүү тэм­цээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Нэг­дүгээр шат­­­­ны тэмцээнийг одоо­гоос са­рын өмнө зохион явуулсан.
Энд оролцсон хүүх­дүүд дэлхийн ур чад­варын олон улсын бай­гууллагаас зохион бай­гуул­даг тэмцээнд оролцох боломжтой.

Үндсэндээ мэргэжилтэй ажилтан, ур чадварын тэм­цээнд Олимпийн тэмцээнд тамирчдаа бэлтгэдэг шиг ажилчдаа бэлтгэх эхний шалгаруулалтаа хийхээр төлөвлөж байна. Энэ тэм­­цээнд оролцохоор шал­гар­сан хүмүүсийг дэл­хийн то­моохон компаниуд урил­гаар авч ажиллуулдаг. Хам­гийн гол нь аль улсын иргэн гэдгийг нь харгалзахгүй авч ажиллуулдаг юм.

Тиймээс энэхүү ур чад­варын тэмцээнд ялсан ялагч­даа Солонгос улсад есөн төрлийн тэмцээнд бэлтгүүлж, зургаан сар орчмын хуга­цаатай ажиллуулах юм.

-Эхний шатны шалга­руу­лалтад хэдэн хүүхэд оролц­сон бэ. Тэмцээний ялагч­дыг ямар шагнал хүлээж байгаа бол?

-Эхний шалгаруулалтад 250 орчим мэргэжлийн бо­ловсролын байгууллагын су­ралцагчид оролцсон. Хоёр­дугаар шатанд 61 сурал­цагч авьяас мэдлэг чадвараа, багшаасаа сурсан зүйлээ үзүү­лэхээр хүрэлцэн ирээд бай­на. Эдгээрээс шал­гарсан хүүхдүүд хагас жил Со­лон­гос улсад сургалтад суу­на. Ул­маар бүтэн жил эх орондоо бэлтгэгдсэнээр ирэх 2015 онд Бразилд зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын тэм­цээнд оролцох юм.

Түүнчлэн Монгол хүмүүс ур чадвараараа дэлхийд гай­хагдах, мэдрэмжтэй, чад­варлаг, зорьсон ажлаа үр дүнтэй хийдэг гэдгийг эх орондоо биш дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа залуусаас харлаа. Өөрийгөө болон гэр бүлээ тэжээж мэргэжилтэй ажилтан бо­лох гэж, хөрөнгө мөнгө цуг­луулах гэж ажиллаж байсан иргэд маань эх орондоо ирж тэнд ажиллаж байсан технологио Монголдоо авч ирж, тоног тө­хөөрөмжөө оруулж ирж байна.

-Сүүлийн үед сургуу­лиуд дадлага давамгайлсан гэх үгийг ихээр хэрэглэх бол­сон. Сургуулиуд дад­лага ажлыг ямар түвшинд хийж байгаа вэ?

Бид хяналт тавьж хүүхэд элсүүлээд тэдгээр хүүхдүүдээ ажлын байраа өөрсдөө олцгоо гэдэг хууч­ны тогтолцоог өөрчилж, сургалтын 20 ху­вийг тан­химд, 80 хувийг дад­лага болгосон. Улмаар ур чадвартай, сайн мэр­гэ­жилтнийг гаргаж зах зээлд нийлүүлэх, хүний нөө­цийг зөв зохистой ашиг­лах нэрийдлээр хувийн хэвш­лийнхэнтэй ажил­­лаж хоёр жил шахам болж байна. Энэхүү ажлын хүрээнд бо­ловсрол, Поли­тех­никийн кол­лежийг төгс­сөн төг­сөг­ч­дийн маань 80 орчим нь ажлын байраар хангагдаж өргөн боломж нээгдэж байна.

-Нарийн мэргэжлийн эс­вэл инженер, техникийн аж­­луудад ихэнхдээ гадны мэргэжилтнүүд ажилладаг гэх шүүмжлэл бий. Гэтэл өнөөд­рийн тэмцээн залуус тэ­дэнтэй өрсөлдөж чадна гэд­гийг харуулж байна. До­тоодын мэргэжилтнүүдээ аж­лын байраар хангах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Хувийн хэвшлээс за­хиалга авч хамтран ажиллаж бай­гаа учраас удирдах зөв­лөлд зарим чиглэлээрээ мэр­гэжлийн бо­ловсролд хөрөнгө оруулж байгаа ху­вийн хэвш­лийнхний тоо нэмэгдэж байна. Энэ хэм­жээ­гээрээ га­даадаас мэр­гэ­жилтэн авах ажлаа цөөлж, дотоодоосоо мэр­гэ­жилтэн авах чиглэлээр ажиллаж байна.

-Саяхан та УИХ-ын дар­гатай Солонгос улсад айлч­лал хийсэн. Айлч­ла­лын үеэр тус улсад ажил­­лаж, амь­дарч байгаа монгол­чууд­тайгаа уулз­сан гэж байсан. Энэ та­лаар тайл­бар өгөхгүй юу?

-Надад болон Хөдөл­мөрийн яаманд гадаадын өнцөг булан бүрт ажиллаж бай­­гаа иргэд маань тоног тө­­­хөө­­рөмжөө Монголдоо оруулъя, харин татвараас нь чө­­лөөлөөч гэсэн хүсэлт тавьж байсан. Харин дөнгөж сая УИХ дээр жижиг, дунд үйлд­вэр­лэлийн тоног төхөөрөмжийг 2016 оны 12 дугаар сарын 31-нээс татвараас чө­лөөлөх асуудлыг хэлэлцэн шийд­вэрлэлээ.

Аливаа асуудалд ги­шүүд намаараа талцдаг хэ­дий ч жижиг, дунд үйлд­вэрлэлийг дэмжих ард ир­гэдээ ажилтай байлгах, ажил­­лаж хөдөлмөрлөх хү­сэлтэй байгаа иргэдээ дэм­жих асуудалд ямар нэгэн байдлаар улстөржсөнгүй.

-Татварын буцаалтаар ху­римтлал үүсгэх асуудал юу болж байгаа вэ?

-Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх чиг­лэлээр үе шаттайгаар олон ажил хийж, хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд тат­варын 90 хувийн буцаалтыг хийхээр боллоо. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжүүдийн 93 хувь нь 1.5 тэрбумаас доош ор­логотой аж ахуйн нэгжүүд байдаг. Энэ аж ахуйн нэгжүүдийн татварыг оны эцсээр буцааж, дараа онд нь олгож хуримтлал бий болгох асуудлыг Засгийн газарт өргөн барьсан. Удахгүй шийдэгдэх байх.

-Тэгвэл НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх асуудал ший­дэгдэж байгаа юу?

-Нэмэгдсэн өртгийн ал­бан татварын босгыг нэмэг­дүүлж, 50 сая төг­рөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдэд албан татвар ног­дуулахгүй байх асуудлыг хэ­лэлцэж шийд­вэрлэж байна.

-“Чингис” бондын хөрөн­гөөс ЖДҮ-ийг хөгжүүлэхэд зориулж мөнгө олгож эхэл­сэн. Үүний үр дүн гарч байгаа юу?

-Засгийн газар саяхан “Чингис” бондоос жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиг­­лэлээр 100 гаруй сая төг­рөгийн сангаар дамжуулж олгож эхэлсэн. Энэ мэт­чилэн хөрөнгө оруулалт, шийд­вэр нь ур чадвартай мэр­гэ­жилтнүүдийг бэлтгэхэд урам зориг авч ирсэн, аж ахуйн нэгжүүд өөрийн орон тоог нэмэгдүүлж, ши­нэч­лэлээ хийхэд томоохон гэрэл гэгээтэй асуудлуудыг бид ойрын хугацаанд шийдэж чадсан.