"Үндэсний лавлах 1900-1109" такси дуудлагын төвийн жолооч нар аянд нэгдэв
Үндэсний лавлах 1900-1109” такси дуудлагын төвийн жолооч нар ТҮК-ийн ажилчидын хамт.
2014.06.09

"Үндэсний лавлах 1900-1109" такси дуудлагын төвийн жолооч нар аянд нэгдэв

Хог хаягдал дотор ихэвчлэн архи, шар айрагны шил, гялгар уут, тамхины иш байсныг тэд онцлон хэлж байлаа.

Монголын цахилгаан холбоо ХК-ийн харъяа “Үндэсний лавлах 1900-1109” такси дуудлагын төвийн жолооч нар “Хоггүй цэмцгэр нийслэлийн төлөө” аяныг санаачилж, ТҮК-ийн ажилчидтай хамтран ням гарагийн амралтын өдрөөр Зүүн 4 замын уулзвараас Чингисийн талбай хүртэлх газрыг цэвэрлэлээ.

Хог хаягдал дотор ихэвчлэн архи, шар айрагны шил, гялгар уут, тамхины иш байсныг тэд онцлон хэлж байлаа. Түүнчлэн нийтийн тээврийн автобусны зогсоолуудыг хогноос салгаснаар тамхины ишээр дүүрээд байсан гудамж өнгө засчээ.

Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлцгээе! хэмээн “Үндэсний лавлах 1900-1109” такси дуудлагын залуус их хотын нийт иргэдээ уриалж байна