Э.Бат-Үүл: Энэ жил 335 мянган өрхөд хогны дөрвөн төрлийн уут тараана
Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл
2014.03.18

Э.Бат-Үүл: Энэ жил 335 мянган өрхөд хогны дөрвөн төрлийн уут тараана

Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өчигдөр “Бүтээн байгуулалтын цаг”-т оролцож, өнгөрсөн онд хийсэн болон энэ жил хийх ажлынхаа талаар танилцуулсан. Бид энэ үеэр олон нийтийн анхаарлыг татаад буй хогны уутны талаарх түүний байр суурийг сонирхсон юм.

-Айл, өрхөд олгож буй хогны уутыг одоо дахин өөрчилж, бариултай бол­гох талаар ярьж байна. Гэтэл олон нийтийн зүгээс энэхүү уутыг авахаа больж, санхүүжүүлж буй мөн­гөөр нь хүүхдийн эм­нэлэг барих хөдөлгөөн өр­нүүлэхээр болоод байна. Та­ны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид хогны уут олгодог ажлыг цаашид байнга үр­гэлж­лүүлнэ. Хогны уутны асуудлыг хүүхдийн эмнэлэгтэй хутгаж буйг бид хүлээж авахгүй. Өөрөөр хэлбэл хогны уутаа ч тараана, хүүхдийн эмнэлгээ ч барина.

Иргэд нь гэрээсээ хогоо гаргахдаа ил хаяж байгаа то­хиолдолд хотын хогны асуудал шийдэгдэх ямар ч боломжгүй. Энэ бол хотын бараг гол үндсэн онол ч гэж хэлж болно. Дэлхийн бусад хотууд бүгд уутанд хогоо хийдэг туршлагатай.

Айл, өрх болон албан бай­гууллагууд хогоо уутанд хийлгүй ил задгай асгасан то­хиолдолд хог хураалт, тээ­вэр­лэлтийн асуу­дал бололцоогүй болдог гэд­гийг дэлхийн хотуудын туршлага нотолсон. Бид энэ ажлыг харин ч сүүлдэж хийсэн. Томоохон хотууд энэ маягийн уут хэрэглэж л хогны асуудлаа шийдсэн.

-Гэхдээ та яг хөдөлгөөн өрнүүлж байгаа хүмүүсийг дэмжих үү. Тэдэнд ямар хариулт өгөх вэ?

-Нэг зүйлийг нөгөөгөөр цо­хиж хийж байгаа нь буруу. Хүүхдийн эмнэлгээ барья, хогоо ч уутанд хийж суръя. Тэр нөхөд Сөүл, Токиод очоод үз л дээ. Хаана ч, хэзээд хогоо уутанд хийж хаядаг юм.

Хэрвээ хогны уутыг төсвийн мөнгө хөрөнгө зарж хийлгэхгүй гэж байгаа бол хуулиар бидэнд захиргааны эрхийг нь өгчих. Тэгвэл бид хогоо ил хаявал 200 мянган төгрөгөөр торгоно гээд л байж байна. Ингэж хяналт тавих нь иргэд өөрсдөө хариуцаад эхэлж байна гэсэн үг.

Өнгөрсөн жил бид дотоодын үйлдвэрлэгчээр 33.3 сая хогны уут хийлгэж, тараасан. Тухайн үед хотын хэмжээнд 317.131 айл, өрх байсан. Харин энэ жил бид энэ ажлыг үргэлжлүүлэх бөгөөд 335 мянган өрхөд уут нийлүүлэхээр болсон.
Өмнөх жилийн туршлагаар бол хэмжээ нь том байна, ба­риулгүй байна гэх зэрэг шүүмж­лэл гарсан.

Тиймээс энэ удаа тендер зарлаад баг нь ажлаа дүгнэж байгаа. Бариултай эсэх, гэр болон байшин хорооллынх гэсэн байдлаар дөрвөн төрлийн уут хийлгэхээр болсон.

-Хотын ерөнхий менежер Б.Бадралын хэлж буйгаар өнгөрсөн жил хогны уутанд зарцуулсан 3.2 тэрбум төг­рөг нь энэ жил 4.5 тэрбум болж өссөн. Үүнийг өрхийн тоо нэмэгдсэнтэй холбон тайл­бар­лаж байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ 17869 өрх нэмэгдсэн байна. Түүнчлэн уутны хэмжээ өмнөхөөс багассан шүү дээ?

-Би зарим асуудлыг нь мэдэх­гүй байна. Хүн амын өрхийн өсөлттэй холбоотойгоор тараах хогны уутны тоо нэмэгддэг. Энэ нь зүй ёсны асуудал. Гэхдээ нарийн, тодорхой асуудлуудыг Б.Бадрал дарга илүү сайн мэдэж байгаа.

-Үнэгүй гэдэг утгаараа зо­риулалт нь өөрчлөгдсөн тохиол­дол бишгүй байна. Худалдах, хөдөө, орон нутаг руу их хэм­жээгээр явуулсан гэх зэр­гээр?

Та хогоо энд хийж өгөөч ээ гэж гуйж байна шүү дээ.

-Айл бүрийг уутанд нь хо­г хийлгэж гаргуулахаар хяналт тавих боломжгүй. Уг нь бусад орнуудад бол хогны уутыг хотоос нь тарааж өгөөд байдаггүй.

Харин хогоо ил задгай асгавал маш өндөр торгууль тавьдаг. Жишээлбэл, Европын хотуудад хог хаявал 200-300 еврогоор торгодог.

Харамсалтай нь бидэнд за­хиргааны хариуцлага тооцох эрх байдаггүй. Иргэдийн хувьд бид­нээс хогны хураамж аваад байна, оронд та нар юу өгдөг юм гэдэг.

-Заавал хогны уут гэж хө­рөн­гө зарлагадаж байхаар ир­гэдийн сэтгэлгээнд суулгаж өгөх арга хэмжээ авах нь зүйтэй юм биш үү?

-Би хотуудын дарга нартай уулзаад хогны асуудлаа цэг­цэлсэн туршлагын талаар маш их асуудаг. Тэгэхэд сэтгэлгээг нь өөрчлөх гэж үзээд үр дүнд хүрдэггүй. Зөвхөн хариуцлагыг нь хатуухан тооцохоос өөр арга байдаггүй. Яагаад гэвэл хот гэдэг байнга хүний урсгалтай, хөдөлгөөн ихтэй байдаг. Эхний хэсэг нь дадаж зуршсан байхад дахиад шинэ оршин суугчид ирэх жишээтэй. Тиймээс торгох нь зөв гэдэг.

Манай улсад торгох эрх байхгүй гэхээр тэд гайхаад бай­даг юм. Уг нь өндөр торгууль ногдуулна гэвэл хүмүүс өөрсдөө уут аваад хэрэглээд сурчихна. Торгох байтугай торгуулийн хэм­­жээ тогтоох ч эрхгүй учраас царай алдсан байдалтайгаар уут тарааж байна шүү дээ. Та хогоо энд хийж өгөөч ээ гэж гуйж байна шүү дээ.

-Уут авсан иргэд нь хогоо хийгээд хаяхаар ачаад явах ма­шин нь байхгүй. Өчнөөн удаж байж ирдэг учраас ногоон уут бүхий хогийн цэгүүд үүсээд байгааг яах болж байна. Энэ уут тараасны үр дүн үү?

-Манай улсад байсан гадаа­дын хүмүүс биднийг их хур­дан да­даж байна гэдэг юм. Токио­чуудыг хогийг нь уутанд хийж хэвшүүлэхийн тулд зургаан жил “ноцолдсон” гэдэг юм шүү. Тэд чинь биднийг бодвол маш өндөр соёлтой биз дээ.

Эцэст нь бага ангиас нь эхлэн хотын соёлын талаар хичээл зааж байж сургасан гэдэг.