Нийслэлчүүд 6 дахь жилдээ цэмцгэр наадлаа
Цэмцгэр Монгол Наадам үйл ажиллагаа 6 дахь жилдээ
2013.07.18

Нийслэлчүүд 6 дахь жилдээ цэмцгэр наадлаа

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ой, Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын ажиллагаа сайхан болж өндөрлөсөн билээ. Байгаль дэлхий маань Монгол түмнийг ивээн хайрлаж, нар хур тэгширсэн баяр цэнгэл “цэмцгэр” байлаа.

Бөхчүүд нь уран мэхтэй, аргамаг хүлгүүд нь хурдан, харваачид нь онч мэргэн байсан дэлхийд ганц Монгол наадам минь дараа жил хүртэл хуучлах сонинтой, дурсах түүхтэй байж дэнж хотойтол наадсан Дэлхийд ганцхан Монгол Наадмаа цэмцгэр сайхан тэмдэглэх хүсэл эрмэлзлээр жигүүрлэсэн залуусын үйлс ч өөдрөг байв.

Цэмцгэр Монгол Наадам үйл ажиллагаа нь зохион байгуулагч, оролцогчдын төдийгүй наадамчин олны сэтгэлд нийцсэн сайхан арга хэмжээ болсон юм.

Зохион байгуулагчид, оролцогчид маань өглөө 7 цагаас үдшийн 16 цаг хүртэл тасралтгүй ажиллалаа.

Манай үйл ажиллагаа 7 сарын 11,12-ны Пүрэв, Баасан гаригуудад 10.00-15.00 цагийн хооронд үргэлжилсэн бөгөөд зохион байгуулагчид оролцогчид маань өглөө 7 цагаас бэлтгэлээ хангаж, үдшийн 16 цаг хүртэл тасралтгүй ажиллалаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд хаалга бүрийн харалдаа “Цэмцгэр Монгол Наадам” гэж бичсэн лоозон барьсан залуус зогсоцгоож, цагаан хоолойгоор иргэдийг хогоо ил задгай талбайд хаяхгүй байхыг уриалж, том том гялгар уут барьчихсан бусдын хаях гэсэн хогийг цуглуулж байсан нь их анхаарал татаж байсныг үгүйсгэх юун.

Манай сайн дурын ажилчдыг идэвх санаачилгатай, баяр хөөртэй ажиллаж байгааг хараад зохион байгуулагчдыг хайж ирэх хэвлэл мэдээллийнхэн үүнийг батлах бизээ.

Бид амласан цаг хугацаандаа, амласан ёсоор амжилттай ажиллалаа.

Түүнчлэн энгэртээ “Цэмцгэр Монгол Наадам” гэсэн томоос том бичиг бүхий урт хөлтэй 2 алиалагчдаар ахлуулсан алиалагч, GP баттерейн баг өмссөн залуус маань зөвхөн багачуулыг бус томчуудыг ч баясгаж, цэмцгэр сайхан наадахыг уриалж байсан нь үнэхээр үр дүнтэй байлаа.

Талархсан сэтгэлээ наадамчин олон маань магтаалын үг, амттан, зайрмаг гээд олон зүйлээр илэрхийлж харагдсан. Бид амласан цаг хугацаандаа, амласан ёсоор амжилттай ажиллалаа.

Зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан “Цэмцгэр Монгол Наадам” үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар “Энхийн төлөө үйлчлэхүй ТББ”, GP batteries brand, Нийслэлийн захирагчийн ажлын алба ажиллаж харин үйл ажиллагаанд оролцогч байгууллагаар “Оюуны-Эрэл” оюутны холбоо, Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ, ADRF, зэрэг байгууллагууд хувь нэмрээ орууллаа.

200 гаруй сайн дурынхан 2 өдрийн турш 2 ээлжээр ажиллаж, 142 уут (том уут) хогийг цэвэрлэлээ.

Эдгээр байгууллагуудаас 200 гаруй сайн дурынхан 2 өдрийн турш 2 ээлжээр ажиллаж, 142 уут (том уут) хогийг цэвэрлэж, төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадуур урсан өнгөрөх 50 мянган хүмүүст уриалга дуу хоолойгоо хүргэсэн билээ.

Наадмын уг өдөр хэвлэл мэдээллийн 17 байгууллага, хэрэгслээр MNB, UBS, TV5, TV9, Royal, ТВ, SBN, Eagle TV, MN25, ETV, C1, Монгол ТВ, Монголын радио, Өнөөдөр сонин, АИСТ Монголиа, болон бусад вэб хуудсууд/ шууд сурвалжлага, ярилцлага өгч, 23 мэдээг бэлдэж олон нийтэд хүргэcэн байна.

Үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөхөд бодитой дэмжлэг үзүүлсэн Нийслэлийн захирагчийн ажлын алба, GP batteries brand-н хамт олон болон дуу хоолойгоо өргөж, үлгэр жишээ монгол улсын иргэд болохоо харуулсан Сайн дурынхандаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.