“Цэмцгэр Монгол наадам” 7 дахь жилдээ зохион байгуулагдана
Цэмцгэр Монгол Наадам үйл ажиллагаа
2014.07.04

“Цэмцгэр Монгол наадам” 7 дахь жилдээ зохион байгуулагдана

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зохион байгуулагддаг, зургаан  жил тогтвортой хэрэгжсэн, өндөр ач холбогдол бүхий  нийгэмд тустай хөтөлбөр болох Цэмцгэр Монгол Наадам үйл ажиллагаа энэ жил мөн зохион байгуулагдана.

Цэмцгэр Монгол Наадам үйл ажиллагаа нь төв цэнгэлдэх хүрээлэнд болон гэртээ ТВ-ээ үзэн наадамлаж буй бүх наадамчдад таашаагддаг, тэдний талархал анхаарлыг илт хүлээдэг, хүмүүсийн байгаль дэлхийгээ хайрлах, цэвэр цэмцгэр сайхан орчныг бүрдүүлэх зөв дадалд уриалах хийгээд ухамсрыг өөрчлөхөд ямар ч хана

Монгол наадмын үйл ажиллагаа

хязгааргүйгээр хүрч чаддаг үр дүнтэй хөтөлбөр болж чаджээ.

Дэлхий нийтийн жишгээр улс үндэстний томоохон арга хэмжээ, олимпийн наадмууд, томоохон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд сайн дурынхны хүчээр эмх цэгцтэй зөв соёлтой зохион байгуулагдаж, тэр хирээрээ улс үндэстнийхээ соёлыг дэлхий нийтэд өндөрт өргөж, тэрхүү үйл ажиллагаанд сайн дурынхан оролцох нь нэр хүндийн хэрэг байдаг.

"Цэмцгэр Монгол Наадам"

Бид ч бас Үндэсний Их Баяр Наадмаа сайн дурын үйл ажиллагаатай хослуулан цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй, сэтгэл амгалан, сайхан орчинд тэмдэглэхийг зорьсоор даруй 7 дах жилийнхээ нүүрийг үзэж байна.

Наадамчин олон “Цэмцгэр монгол наадам” гэдэг үгийг сонссон цагаас хойш 6 жил цэвэр цэмцгэр орчинд хоггүйгээр наадамласан билээ.

Сайн дурынхан, оюутнууд оролцдог “Цэмцгэр Монгол Наадам”-ыг эхний жил зохион байгуулахад “Иш чааваас энэ муу оюутнууд баяр наадмаараа баярлаж ч чадахгүй хог түүж явах ч гэж дээ” гэцгээж байсан.

Цэмцгэр монгол наадам

Харин хоёр дахь жил нь “Энэ хот тохижуулахын ажилчид нэлээн залуужаа юу даа, бас олон ч болж” гэж байсан.

Наадамчин олон “Цэмцгэр монгол наадам” гэдэг үгийг сонссон цагаас хойш таван жил цэвэр цэмцгэр орчинд хоггүйгээр наадамласан.

Гурав дахь жил нь “Энэ нэг ногоон хувцастай хүүхдүүд чинь их хэрэгтэй зүйл хийж явдаг юм байна шүү” хэмээн мэдэрч, харин дөрөв дэх жил нь “Цэвэр цэмцгэр, хоггүй наадах нь ямар сайхан юм бэ” хэмээн олон хүн хогоо хамаагүй хаяхаас цэрвэж, хогийн саванд хийж байлаа.

Тав дахь жилдээ олон байгууллага, сайн дурынхны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж, НЗДТГ болон СДБС-ээс “2012 оны шилдэг сайн дурын үйл ажиллагаа”-аар шалгарсан.

Тиймээс энэ жил бид 7 дахь жилдээ илүү үр дүнтэй, хүртээмжтэй ажил болгоход анхаарч бэлдэж

байна.

Энэхүү төсөл нь Нийслэлийн захирагчийн ажлын алба, наадмын зохион байгуулах хороо, наадамчин олон, сайн дурынхнаас сайшаагдсан, 6 жил дараалан тогтвортой хэрэгжсэн, үр өгөөжтэй төсөлд таныг ч бас хувь нэмрээ оруулан оролцохыг, ажиллахыг урьж байна.