Шадар сайд МАН-ын бүлэгт хариу өгөв
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Ардын хувьсгалын ололт амжилтыг үгүйсгэж, түүх бүдгэрүүлж болзошгүй байна гэсэн шаардах бичгийг Шадар сайд Д.Тэрбишдагвад өнгөрсөн зургадугаар сарын 29-нд хүргүүлсэн юм байна. Үүнтэй холбогдуулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос дараах хариуг өгч байгаа аж.
Үндэсний их баяр наадмаар түүхийг гуйвуулсан, бахархлыг үгүйсгэсэн ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болохыг албан ёсоор мэдэгдье.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын албан ёсны хөтөлбөр, сурталчилгааны самбар болон бусад мэдээлэл сурталчилгаа, баримт бичгүүдэд "Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам гэсэн бичвэр тавьж хэвлүүлсэн" гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэж Шадар сайд хэллээ.