Шадар сайд Д.Тэрбишдагва үндэсний их баяр наадмын үйл ажиллагаатай танилцлаа
Шадар сайд Д.Тэрбишдагва
2014.07.02

Шадар сайд Д.Тэрбишдагва үндэсний их баяр наадмын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол улсын Шадар сайд Д.Тэрбишдагва төв цэнгэлдэх хүрээлэнд суурьших асар, хүй долоон худагт ажиллаж үндэсний их баяр наадмыг үйл ажиллагаатай танилцлаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлыг 55 жилийн дараа шинэчилж 12 мянган сандал шинээр байгуулахаас 4500 суудал бэлэн болжээ.

Долдугаар сарын7 гэхэд бүрэн суурьшуулж дуусгахаар ажиллаж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна болон дотор тал засал чимэглэл үргэлжилж байна. Харин энэ жил сурын талбайд долоон сая гаруй төгрөгийн засвар үйлчилгээ хийгдэж засварын ажил дуусах шатандаа явж байгааг сурын холбооны нарийн бичгийн дарга шадар сайдад танилцуулсан юм.

Мөн засгийн газраас хуралдаанаар шийдвэр гарч харваачдын байг нэг дахин нэмэгдүүлсэнд талархаж байгаагаа илэрхийллээ. Хүй долоон худагийг Монгол наадмын төв болгох бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн наадмын өмнө эхэлсэн энэ жил үргэлжилж, 500 машины зогсоол, нийтийн бие засах газар, явган хүний зам талбай зэргийг нэмж байгуулж байна.

“Улаанбаатар-Амгалан” өртөөнөөс Хүй долоо худагийн Давааны өртөө хүртэл төмөр замын автобус өдөрт 4 удаа явна, тус өртөөнөөс наадмын талбай хүртэл 2,3 км замд Монголд үйлдвэрлэсэн “Эко” автобус наадамчин олонд үнэ төлбөргүй үйлчилнэ. Хүй долоо худагт авто вокзал үйлчилгээний талбайтай холбосон засмал зам  баригдах ажил ид хийгдэж байна.