Польш улс хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр хамтарч ажиллахыг хүслээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд найрамдах Польш улсын Велкопольска мужийн Захирагч Марек Вожняк тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Төлөөлөгчид Улаанбаатар хотын эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдлыг судалж, тодорхой салбарт хамтран ажиллах, санал солилцох зорилгоор хүрэлцэн иржээ.
Уулзалтын үеэр хотын дарга “Монгол-Польш улсын худалдааны эргэлт хоёр дахин нэмэгдсэнийг дурьдаад, Улаанбаатар хотод гэр хорооллыг орон сууцжуулах бүтээн байгуулалтын томоохон ажлууд эхэлсэн.
Улаанбаатар хотод Польш улсын Элчин сайдын яамыг байгуулах хүсэлтэй байгаагаа дуулгалаа.
УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөгөөр зөвхөн дэд бүтцийн салбарт л гэхэд есөн тэрбум долларын хөрөнгө оруулалтын ажил хийх шаардлагатай байгаа. Польш улсын хувьд Улаанбаатар хотын барилгын салбарт хамтран ажиллах боломжтой” гэж хэллээ.
Харин төлөөлөгчид Монгол улс, тэр дундаа Улаанбаатар хоттой хог хаягдал, байгаль орчин, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Мөн Улаанбаатар хотод Польш улсын Элчин сайдын яамыг байгуулах хүсэлтэй байгаагаа дуулгасан юм.
Польш улсын зүгээс хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах тухай саналыг хотын даргад танилцууллаа.