Ерөнхий сайдын айлчлалаар 500 сая иенийн бонд босгоно
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийх айлчлал маргааш эхэлнэ. Энэ нь түүний Ерөнхий сайдын хувьд хийж буй гадаад дахь анхны айлчлал юм.
Айлчлалын гол зорилго нь Монгол Улсын Засгийн газар Японд бонд босгож, мөнгө олох явдал гэж хэлэхэд болно. Засгийн газар олон улсын хөрөнгийн бирж дээр таван их наяд төгрөгийн бонд босгох эрх авсан.
Үүний 1,5 тэрбумыг нь Монгол Улс авч, өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээн байгуулалт болон ЖДҮ-ийг дэмжихэд зориулсан.
Харин үлдсэн 3.5 их наяд ам.долларын зарим хэсгийг энэ удаагийн Японд хийх айлчлалын үеэрээ арилжаалах зорилготой гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Японоос 500 сая иенийн бонд босгох юм байна.