Д.Батцогт: Хичээлийн шинэ жилийг наймдугаар сараас эхлүүлэх төсөлд ороогүй
УИХ-ын гишүү Д.Батцогт
2014.06.12

Д.Батцогт: Хичээлийн шинэ жилийг наймдугаар сараас эхлүүлэх төсөлд ороогүй

Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогын шинэчилсэн найруулгын төслийг эдүгээ УИХ-аар хэлэлцэж буй.

Уг төсөлд хичээлийн шинэ жилийг наймдугаар сараас эхлүүлдэг болгох заалт оруулсан тухай мэдээлэл гарсан.

Халууны улирал, бас бус зүйлийг тооцож есдүгээр сарын 1-нийг сонгоод, монголчууд ч энэ хэмнэлдээ дасаж, ажил амьдралаа нийцүүлээд сурчихсан. Гэтэл энэ хэмнэлийг өөрчлөх тухай яриа эцэг, эх бүрийн анхаарлыг татав.

Монгол Улс боловсролын талаар төрөөс баримтлах бодлогоо анх 1995 онд баталсан байдаг аж.

19 жилийн хугацаанд боловсролын систем, сургалтын арга барил, хүүхд үүдийн сэтгэх үйд ч багагүй өөрчлөлт орсон. Тиймээс цаг үетэйгээ нийц үүлэн шинэчлэх шаардлагатай болсон юм байна.

“Соёлын довтолгоон” өрнүүлж, бүх монгол хүнийг бичиг үсэгт сургаж байсан үе манай түүхэнд бий.

1990 он гарснаас хойш нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, бичиг үсэгг үй “гээгдэгсэд” ч цөөнг үй болсон. Тэгвэл шинэчилсэн найруулгын төсөлд иргэн бүрт насан туршдаа сурч, боловсрох орчин бүрдүүлнэ хэмээн тусгажээ.

Нэг ёсондоо соёлын хоёр дахь довтолгооныг эхлүүлнэ хэмээн Засгийн газар тооцсон бололтой. Гэвч УИХ-аар төслийг хэлэлцэж эхэлмэгц “Дутуу дулимаг байна” гэж шүүмжлэл өрнөсөн юм.

Түүнчлэн боловсролын чанарыг сайжруулах, сургалтын стандартыг олон улсын жишигт нийцүүлэх, мэдээллийн технологийг ашиглах, эх хэл, түүх уламжлал, гадаад хэлний сургалтын үндэсний бодлоготой болохоор төсөлд тусгасан байна. Боловсролын хөгжлийг стратегийн бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын чухал, монгол хүүхэд төлөвших,бүтээлчээр бие даан суралцах чадвар бүхий иргэн төлөвших, сонголттой уян хатан хөтөлбөрөөр мэргэжлийн суурь эзэмших, үндэсний инновацийн чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах чадамжтай болгох үе хэмээн тав ангилжээ.

Насан туршийн боловсролыг онцолж буй учраас монгол хүүхэд бүр сургуулийн өмнөх боловсролыг эзэмшсэн байх ёстой гэж үзжээ. Уг бодлогыг шинэчилж буйтай холбогдуулан Боловсролын болон Дээд боловсролын, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны, Бага, дунд боловсролын, Сургуулийн өмнөх боловсролын тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтоос зарим зүйл тодрууллаа.

-Хичээлийн шинэ жилийг наймдугаар сарын 1-нээс эхлүүлэх санал гарсан гэсэн. Ямар үндэслэлээр хугацааг урагшлуулъя гэж байгаа юм бол?

-Бодлогын бичиг баримтад энэ тухай нарийвчилж заасан зүйл байхгүй. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр ийм саналтай байгаагаа ярьсан. Зардал хэмнэх үүднээс хичээлийн шинэ жил эхлэх хугацааг урагшлуулъя гэсэн юм билээ. Гэвч дулааны улиралд хичээл эхлүүллээ ч зардал хэмнэх боломжгүй юм байна гэж үзсэн. Сурагчдын амралттай холбоотой санал бий юм билээ.

-Есдүгээр сард хичээл эхлэх хэмнэлд монголчууд дасаж, ажил амьдралаа нийцүүлээд сурчихсан. Үүнийг өөрчилбөл асуудал үүсэх юм биш үү?

-Хэвшсэн зүйлээсээ гажих хэрэггүй болов уу гэж би хувьдаа бодож байна. Ийм санал оруулж ирсэн ч УИХ-ын гишүүд дэмжихгүй байх.

-Төслийг дутуу, дулимаг болсон гэж их шүүмжилж байгаа...

-Засгийн газраас оруулж ирдэг төслүүд төгс байх нь ховор. Түүнийг нь УИХ-аар хэлэлцэх явцдаа засаж, сайжруулаад баталдаг. Шүүмжлэхээс илүү яаж сайжруулах вэ гэдэгт анхаарах нь зөв.

Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын тухай тогтоолын төслөөс:
Дөрөв. Боловсролын агуулга, стандарт, сургалтын технологи, чанарын үнэлгээ, сургалтын байгууллагын хөгжил

4.4.Бүх шатны сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулж, уламжлалтмонгол бичгийн сургалт,хэрэглэгээгнэмэгдүүлэх, гадаад хэлний сургалтын үндэсний бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

4.5. Гадаадад амьдарч байгаа монгол болон олон соёлт гэр бүлийн бага, суурь боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүд болон Монгол Улсад амьдарч байгаагадаад гэр бүлийн хүүхдүүдийн талаар үндэсний бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. (Гадаадад ажиллаж, амьдардаг монгол иргэдийн хувьд хүүхдүүддээ хэл соёл, уламжлалаа өвлүүлэх асуудал тулгамдаад байгаа. Энэ асуудлаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Д.Дэмбэрэл гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж, цахим хэлбэрээр санал авч буй юм билээ)

4.6.Бүх шатны сургалтын агуулга, арга зүйд монголын түүх, хэл, соёл, уламжлалт зан заншил,эх оронч, дэлхийн иргэний хэм хэмжээг тусган хэрэгжүүлнэ. Тав. Хүний нөөцийн хөгжлийг дэмжих тогтолцоо

5.2.Багш бүрийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, багшийн ёс зүй, мэргэжлийн нэр хүнд, шаардлага, хариуцлагыг өндөржүүлэн, багшийн хөдөлмөрийг бодитой үнэлнэ (Сүүлийн үед цэцэрлэгийн багш нарын зүй бус авирын талаар мэдээлэл олон гарах болсон. Тиймээс багш нарт ёс зүйн өндөр шаардлага тавьдаг болох ёстой гэж үзжээ) Зургаа. Боловсролыг тогтвортой хөгжүүлэх эдийн засаг, санхүүгийн тогтолцоо

6.4 Сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд үндэсний үйлдвэрлэл, хөрөнгө оруулагчдыг дэмжинэ.

6.5.Бүх шатны сургалтын байгууллагыг хүний нөөцийн хөгжил, хөрөнгө оруулалт, санхүүжилтээр дэмжсэн аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж, иргэдийн бодит дэмжлэгийг хөхиүлэн дэмжинэ. Долоо. Боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, түншлэл, гадаад харилцаа, бодлогын хэрэгжилт, үнэлгээ

7.4. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль нэг ээлжээр хичээллэх боломжийг бүрдүүлнэ (Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муутайгаас сурагчид хэдэн ээлжээр хичээллэж байгаа билээ)