Барилга хот байгуулалтын салбарын нээлттэй өдөрлөг болно
2014 оны 6 дугаар сарын 14-нд Чингис хааны нэрэмжит төв талбайд зохион байгуулах гэж байна.
2014.06.13

Барилга хот байгуулалтын салбарын нээлттэй өдөрлөг болно

2014 онд “Монголдоо бүтээцгээе” уриа дэвшүүлсэн Барилга, хот байгуулалтын яам салбарын нээлттэй өдөрлөгөө энэ хагас сайн өдөр буюу 2014 оны 6 дугаар сарын 14-нд Чингис хааны нэрэмжит төв талбайд зохион байгуулах гэж байна. 

Энэхүү өдөрлөгт Барилга, хот байгуулалтын яамны удирдлага, хамт олон, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Монголын барилгачдын холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох гэж байна.

Өдөрлөгийн үеэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын яамны бодлого үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчилна.  Барилга, хот байгуулалтын салбарын бодлого үйл ажиллагааг иргэд хэрхэн үнэлж байгаа, ямар арга хэмжээ, хөтөлбөр төсөл хэрэгжүүлэх талаар санал асуулга явуулах тул иргэдийг өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого, үйл ажиллагааг мэдээлэх, ажил, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг танилцуулах"Хөтөлбөр"

  2014.06.14  Улаанбаатар хот

 8.00-9.00    Бүртгэл: Чингисийн талбайд “Нээлттэй өдөрлөг”-т оролцох салбарын байгууллага,төслүүдийн бүртгэлийг  хийнэ.
 8.30-9.00  Нээлттэй өдөрлөгт оролцох байгууллагууд холбогдох мэдээлэл, сурталчилгааны самбар, материал, тэдгээрийг танилцуулах ажилтнуудын хамт байраа эзэлсэн байна.  Яам, агентлаг, төв, институтийн удирдлага, салбарын ТББ, төслүүдийн дарга, захирал нар
 9.00-9.30    Барилга, хот байгуулалтын яамны нэртэй футболка, саравчтай малгай өмсөж жигдэрсэн байх    Яамны Хуулийн хэлтсийн дарга Г.Эрдэнэбулган. /Нээлттэй өдөрлөгт оролцох яамны ажилтнууд, агентлаг төв, институтийн болон салбарын ТББ, төслийн удирдлагууд/
10.00-10.30    Нээлтийн өдөрлөгийг нээж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан үг хэлнэ.Мөн ГХГЗЗГ-ын дарга А.Хүрэлшагай, БХТ-ийн захирал Б.Баярсайхан, ЗТЭШИ-ийн захирал Н.Бат-Эрдэнэ, МБХ-ны ерөнхийлөгч М.Батбаатар нар товч үг хэлнэ.    

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, газрын дарга нар болон салбарын агентлаг, төв, институтийн  дарга захирал мөн Төрийн бус байгууллага, төслүүдийн дарга, захирал нар оролцоно.

10.30-10.40    “Нээлттэй өдөрлөг”-ийг “Үйлсийн сайхан Улаанбаатар” ая, дуугаар эхлүүлэх    “Классик жем” хамтлагийн ахлагч, дуучин Х.Энхтайван

10.40-11.20    “Нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээнд зориулж “Хурд” хамтлаг ая дуугаа өргөх  

 11.20-16.50    Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааны тухай”, “Замын-Үүд дэд бүтцийн төсөл” болон салбарт хэрэгжиж байгаа бусад төслүүдийн тухай видео нэвтрүүлгийг тогтмол явуулах    

11.20-11.30    Барилга, хот байгуулалтын салбарын бодлого, үйл ажиллагааг  иргэд, хөдөлмөрчид хэрхэн үнэлж байгаа талаар “Санал асуулга” явуулах    Яамны Хуулийн хэлтсийн дарга Г.Эрдэнэбулган, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Мэндбаяр

11.20-11.40    Иргэд, хөдөлмөрчдийн дунд “Барилга.МН” сэтгүүлийн нэрэмжит сугалаа явуулах    

11.40-11.50    Салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай товч мэдээлэл    Хөтлөгч Ш.Баянмөнх уншиж танилцуулна.

11.50-12.00    Барилга, барилгын материалын салбарт 2012-2014 онд авч хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа, үр дүнгийн тухай  

12.00-12.10    Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт 2012-2014 онд авч хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа, үр дүнгийн тухай    Хөтлөгч Ш.Баянмөнх уншиж танилцуулна.

12.10-12.20    ГХГЗЗГ-ын 2012-2014 онд авч хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа, үр дүнгийн тухай   

12.20-12.30    БХТ--ийн 2012-2014 онд авч хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа, үр дүнгийн тухай   

12.30-12.40    ЗТЭШИ-ийн 2012-2014 онд авч хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа, үр дүнгийн тухай   

Нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагаатай холбогдуулж яам, салбарын бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууцжуулах, тусгай зөвшөөрөл олголтын талаар яамны газрын дарга нар хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгөх    
Телевиз, сонин, сэтгүүлийн сурвалжлагч, сэтгүүлч нарыг урьж оролцуулах   

10.00-15.00    “Нээлттэй өдөрлөг”-ийн үйл ажиллагааг MNC телевизийн сувгаар шууд дамжуулан үзүүлнэ.  

16.50-17.00    Хаалтын ажиллагаа - Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Газрын дарга нар болон салбарын агентлаг, төв, институтийн  дарга захирал мөн Төрийн бус байгууллага, төслүүдийн дарга, захирал нар оролцоно.

17.00-17.10    Өдөрлөгийг хааж  Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн

17.10-17.20    Нээлттэй өдөрлөгт оролцсон яам, агентлаг, төв, институт, салбарын төрийн бус байгууллага, төслүүдийн хамт олон гэрэл зургаа авахуулах  ажээ.

БАРИЛГА ХОТ, БАЙГУУЛАЛТЫН ЯАМ