"Гудамж" төслийн Баянгол дахь бүтээн байгуулалттай танилцлаа
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар өчигдөр “Гудамж” төслийн Баянгол дүүрэг дэх замын бүтээн байгуулалттай танилцсан байна.
2014.06.12

"Гудамж" төслийн Баянгол дахь бүтээн байгуулалттай танилцлаа

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар өчигдөр “Гудамж” төслийн Баянгол дүүрэг дэх замын бүтээн байгуулалттай танилцсан байна.

бүтээн байгуулалт

Дүүргийн зүгээс нэмж бариулахаар хүсэлт гаргасан шинэ замуудын маршрутаар явж, газар дээр нь зөвшилцөн, чиглэл өгчээ. Тус дүүргийн хувьд “Гудамж” төслөөс өнгөрсөн жил хүмүүсийн нэрлэдгээр 25 дугаар эмийн сангийн уулзвар, аравдугаар хорооллын уулзвар, Саппорогийн уулзвар, Гурвалжингийн уулзвар, “Өнөр’ уулзвар, Өргөөгийн уулзвар, хорооллын эцсийн уулзвар, Тасганы уулзвар, Тээврийн дээд сургуулийн уулзваруудыг өргөтгөн шинэчилсэн байна.

Өнөө жил ахуйн үйлчилгээний төвийн уулзвар, Гандангийн дэнж дэх гэр хорооллын дундуурх чулуун замын ажлыг наадмаас өмнө ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа юм байна. Мөн УИХ-ын дээрх гишүүн аравдугаар хорооллын арын зам болон хорооллын дэн» дэх шинэ замын нөхцөл байдалтай танилцаж, “Гудамж төслийнхөнд үүрэг чиглэлий өгсөн байна. Н.Батбаяр сай, өнөөдөр Сонгинохайрхан дүүрэг дэх “Гудамж” төслийн бүтээн байгуулалттай танилцах гэнэ.