Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд яамдын төрийн нарийн бичгийн дарга нартай уулзахдаа сайдын дэргэдэх албыг татан буулгасан гэдгээ хэлж байсан
2014.06.13

Төсвийн мөнгөөр хөлбөмбөг үзэгчдэд хариуцлага тооцох хэрэгтэй

УИХ-аас төсвийн зардлыг 20-30 хувиар хэмнэх чиглэл өгчихөөд байхад нийслэлийн иргэдийн төлөөлөгчид татвар төлөгчийн мөнгөөр зугаацах нь зөв үү гэсэн асуудал яригдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд яамдын төрийн нарийн бичгийн дарга нартай уулзахдаа сайдын дэргэдэх албыг татан буулгасан гэдгээ хэлж байсан. Албан чухал айлчлалын зардлыг хасчихаад байхад гадаад руу төсвийн мөнгөөр хөлбөмбөг үзэхээр ниссэнд эгдүүцэж байлаа.

Сангийн сайд Ч.Улаан:

“Орон нутгийн төсвийг тухайн орон нутгийн ИТХ, улсын төсвийг УИХ хянаж гүйцэтгэлийг баталгаажуулж үр дүнг нь тооцож байх ёстой. Мэдээж шат шатандаа хариуцлага яригдана.

Мэдээжийн хэрэг төрийн байгууллагын албан хаагчид явсан бол татвар төлөгчдийн мөнгөөр л явж байгаа. Ийм зардлууд битгий гарга гэж УИХ-ын 30 дугаар тогтоол, Засгийн газрын 47 дугаар тогтоолоор тодорхой заачихсан байгаа. Хуулиараа шат шатанд нь хариуцлагыг нь шилжүүлсэн байгаа” хэмээв.