Ц.Даваасүрэн: Арга ядсан улстөрчид намын жагсаалтын ард нуугдах сонирхолтой байна
УИХ-ын гишүүн Ц. Даваасүрэн
2014.07.03

Ц.Даваасүрэн: Арга ядсан улстөрчид намын жагсаалтын ард нуугдах сонирхолтой байна

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Даваасүрэнг Ярилцах танхим "-даа урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Хаврын чуулган завсарлачихлаа. Ажлыг нь хэрхэн дүгнэж байна вэ?

-Ямартай ч нөхцөл байдалтайгаа холбогдуулаад тодорхой арга хэмжээнүүдийг авлаа. Цөөнх нь өөрийнхөө байр сууринд ирлээ. Өмнө нь хүчтэй дуугарч чаддаггүй байсан бол одоо Засгийн газар, эрх баригчдад шахалт үзүүлдэг боллоо.

Тиймээс Засгийн газар, УИХ нэлээд идэвхитэй ажилласан. Засгийн газар ч нэлээд тэвдэнгүй байлаа. Үүний цаана хариуцлага өндөржиж байгаа юм.

Харин сөрөг хүчнийхэн Засгийн газраа хэтэрхий харлуулах гэсэн асуудлыг гаргаад байсан.

Сайн зүйлүүдийг нь бас хэлэх хэрэгтэй.

Экспортын орлого нэмэгдэж байгаа. Гэтэл үүнийгээ ашиглаад эдийн засгийг, эрчимжүүлэх 100 хоногийн арга хэмжээ аваад ч валютын ханшаа бууруулж чадахгүй байгааг мөн хэлэх хэрэгтэй. Үнэнийг хэлсэн, улс орныхоо эрх ашигт нийцсэн улс төр хийх хэрэгтэй байсан юм, Мөн манай байнгын хороо хуулийн дагуу төлөвлөгдсөн ажлуудаа хийсэн.

Төсвийн байнгын хороо нь бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээг авлаа. Энэ дотроо жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үргэлжлүүлээд татварын хөнгөлөлтийг үзүүлье гэсэн чиглэлээр арга хэмжээнүүдийг авсан.

Ер нь цаашдаа экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр бизнес хийж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг өргөжүүлж, татварын бодлогоор дэмжсэн арга хэмжээг авна.

УИХ болон байнгын хороон дээр татварьш шинэчлэл хийх ажилын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Тийм учраас үргэлжлүүлээд зөвхөн энэ удаагийн арга хэмжээгээр хязгаарлахгүйгээр татварын бодлогын чиглэлд бизнесийн орчинг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг аваад явна гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аянг  зарласан хорооны даргын хувьд эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Эдийн засагт үүсээд байгаа. нөхцөл байдал юунаас болоод ийм байдалд хүрэв гэдгийг оношлох ёстой. Бидний үзэж байгаагаар, валютын ханштай холбоотой гэж үзэж байгаа. Тухайлбал валютын ханштай холбоотой гэдэг асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч огцруулах асуудлыг өргөн барьсан.

Яагаад гэвэл мөнгөний бодлогын гурван заалтын нэг нь өөрөө валютьщ ханшийн тогтвортой байдлыг хангах ёстой. Тэр хүн энэ бодлогыг авч явж байгаа институцийг удирдаж ажиллаж байгаа. Тиймээс энэ чиглэлд алдаа гаргалаа гэж. үзсэн болохоор Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг бид сөхсөн.

Өнөөдөргэхэд эхний таван сарын байдлаар экспортын орлогыг харах юм бол өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн байгаа. Өнгөрсөн онд 1.6 тэрбум ам.долдарын экспортыг хийж байсан бол энэ жил 1.9 тэрбум болж гурван зуун саяар өссөн. Гэтэл валютын нөөц нэмэгдээд байхад ам.долларын ханш эсрэгээрээ чангараад байна.

Эндээс харахад өмнөх оныхоо төвшинд валютын ханшаа барьж чадахгүй байна гэдэг энэ чиглэлд сайн арга хэмжээ авахгүй байна гэсэн үг. Яагаад гэвэл экспортын орлого руу чихээд байгаа. Гэтэл экспортын орлого өмнөх оноосоо өссөн байна гэдэг нь Монголбанкны удирдлагуудтай хариуцлага тооцох үндэслэл байгаа гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс ямартай ч хариуцлагатооцохоос эхэлье.

Эдийн засгийн гол үндэслэл нь валютын ханшид байна. Үүнийг засах ёстой, энэнь худалдах худалдан авах чадварыг бууруулж, юмны үнийг өсгөж байгаа юм. Ер нь бидний хэрэглэдэг ихэнх бараа импортынх биз. Импортын бараа бүр дээр нэг ам.долларын өртөг 400 төгрөгөөр Өссөн байгаа.

Энэ нь ядуурлыг бий болгож байгаа юм. Энэ хариуцлагыг төв банкны мөнгөний бодлогын үүрэг хүлээсэн шаварт унасан шарын эзэн хүлээх ёстой. Энэ асуудлыг хэлэлцэхгүй өнгөрч байгаа нь учир дутагдалтай юм гэж үзэж байна.

-Бие даагчдын зөвлөлөөс ээлжит бус чуулган хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэсэн үү?

-Тиймээ. Бие даагчдьш зөвлөл чуулганыг үргэлжлүүлээд хуралдуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Сонгуулийн тухай хууль, эдийн засгийн нөхцөл байдал зэрэг олон асуудлыг хэлэлцэх ёстой.

-Сүүлнйн үед УИХ олон хууль зөрчсөн үйлдлүүд гаргаад байх шиг харагдаж байна. Та юу гэж бодож байна.

-Сүүлийн үед нэг зүйл дээр сэтгэл дундуур байгаа. Хууль зөрчдөгүйлдэл Засгийн газрын төвшинд хавтгай байсан бол сүүлдээ УИХ руугаа ороод иржээ. Өнгөрсөн дөрвөн жилд завсарлага авахдаа хугацаагүй авдаг байсан.

Тухайлбал тэр үед нэг сайдыг огцруулах асуудлыг хугацаагүй авчихсан бол саад ерөөсөө огцрохгүй байсан юм. Харин одоо хугацаатай хуулийн заалт дээр завсарлага авдаг тоглоом руу явж байна. Хариуцлагагүй УИХ болж байна. Хууль зөрчдөг болж эхэлж байна. Үлгэр жишээ байх ёстой гол улс ийм болчихоор чинь бусдыг яаж хууль биелүүлэхийг шаардахюм бэ.

-Сонгуулийн тухай хуулийг хаврын чуулганаар амжиж баталсангүй. Яагаад хойшилсон юм бол. Ер нь таны байр суурийг сонирхвол...?

-Уг нь Сонгуулийн тухай хуулийг эрт багглах ёстой. Яагаад гэвэл сонгууль ойртох тусам улстөрчид өөрсдийгөө бодож эхэлнэ. Тэгэхээр өөрсдийгөө бодсон хууль гаргаад ирэхээр өрсөлдөгчгүй ялах боломж гарна биз.

Тийм учраас миний хувьд сонгууль болохоос холхон байх тусам буюу хоёр жил дутуу байх энэ хугацаанд Сонгуулийнхаа хуулийг шийдчихвэл олон түмэнд хэрэгтэй хууль гарах байх гэж найдаж байна.

Иргэд энэ төр бидэнд ээлтэй төр болоосой гэж хүсээд байна шүү дээ. Тэрийг биелүүлэх зүйл нь Сонгуулийн тухай хууль шүү дээ. Тиймээс өдийд энэ хуулийн талаар дорвитой шийдвэр гаргах байсан гэж би хувьдаа бодож байна. Хэрвээ цаашлах тусам намын нэрийн ард нуугддаг байдал улам ихэснэ. Шуудхан хэлэхэд өөрсдийгөө л бодож эхэлнэ шүү дээ.

-Сонгуулийн тухай хуулийн төсөлд 38x38 хувилбарыг оруулна гэж байна, эсвэл тойргоос гэсэн хувилбарууд яригдаж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд тойргоос сонгогдох ёстой гэдгийг дэмжиж байгаа. Яагаад гэвэл ард түмний сонголтоор үр дүн гарах ёстой. Олон жил УИХ-д суугаад, олонд танигдаад нэр нүүргүй болоод ирэхээрээ намын нэрийн ард нуугдаад гишүүн болох гээд оролдоод эхэлж байна.

Нэг үгээр хэлбэл иргэдийг хуурдаг арга нь дуусаад намын жагсаалтын ард нуугдах сонирхол их бий. Ер нь олон түмнээрээ шүүгддэг байх арга нь зөв шийдэл гаргадаг, ард түмэнд ойртсон УИХ болох болов уу гэж бодож байна.

Үндсэн хуульд намын нэрийн жагсаалтаар сонгогдоно гэсэн заалт байхгүй. Одоо хэрэгжиж буй Сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн байдаг. Үндсэн хуулийн Цэц мэдсэн ч мэдээгүй шиг нүдээ аниад өнгөрсөн. Өнөөдрийн УИХ бол Үндсэн хууль зөрчсөн их хурал байгаа юм.

-Намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болохын сөрөг тал нь юу вэ?

-Намын жагсаалтаар сонгогдсон гишүүн хэнд илүү хайртай байх вэ гэдгийг бодоод үз дээ. Өөрийг нь жагсаалтаар баталж өгсөн нам, намын даргадаа л хайртай байна биз дээ. Хуучин тогтолцоогоор хүссэн хүсээгүй тойргоос сонгогдсон болохоор ямартай ч тойргоороо нэг очдог, сонгогчидтойгоо уулздаг гээд арай олон түмэнтэйгээ ойр сонгуулийн тогтолцоо байсан.

Одоо бол жагсаалтаар сонгогдсон гишүүн сонгуулийн өмнө улс төрийн үйл ажиллагаагаар иргэд дээр очно уу гэхээс биш өөр энгийн үед явахгүй шүү дээ. Явахгүй байгаа нь ч харагдаж байна. Тийм учраас энэ 28 хүнийг намдаа болон намын даргадаа л хайртай хүмүүс гэж ойлгодог.

-Сонгуулийн тухай хуулийн төслийг эрх баригчид өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж батлах гээд байна гэсэн хардлага байх шиг?

-Зөвхөн эрх баригчид гэлтгүй аль аль нь өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж оролдож байна. Улс төрийн намууд эх орны эрх ашгаас илүү дараагийн сонгуульд яаж оролцох вэ гэж бодож байна. Түүнээс бус байгаа боломж болох уул уурхай, санхүүгийн эх үүсвэрээ зөв ашиглаж, эх орноо хөгжүүлэхийг бодохоосоо илүүтэй хувийн ашиг сонирхлоо түрүүнд нь тавьж байна. Олонх, цөөнх гэлтгүй аль алинд нь ийм бодол байгаа.

-Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэр болсон гэж дүгнэж байна вэ?

-Нэг их сайн болоогүй гэж бодож байна. Яагаад гэвэл Засгийн газрын бүтэцтэй Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн яам дунд хугацааны бодлого, төлөвлөлтийг сайн хийж чадахгүй байна гэж бодож байгаа.

Жишээлбэл өнгөрсөн жил дунд хугацааны гурван жилийн хөрөнгө оруулалтыг оруулж байж батлуулах ёстой. Одоо болтол оруулж ирээгүй байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтынхаа хөтөлбөрийг батлуулаагүй байгаа юм чинь ирэх жилийн хөрөнгө оруулалтыг шингээсэн эдийн засгийн үндсэн чиглэл гэдэг бол учир дутагдалтай л гарна. Бодлогогүй хийгдсэн гэсэн үг. Тийм учраас хөрөнгө оруулалтын бодлогуудаа, дунд хугацааны төлөвлөлтүүдээ хийдэг болж байж  энэ ажил цэгцэрнэ, зөв болно.

-Төмөр замын царигийн талаар ямар байрсуурьтай байгаа вэ?

-Төмөр замын царигийн тухайд миний хувьд Засгийн газрын оруулж ирсэн бодлогуудад тодорхой хэдэн засваруудыг хийгээд гаргавал батлах бололцоотой гэж үзэж байгаа. Харин бие даагчдын зөвлөл зүүн тал руу гарах хоёр гарцтай төмөр зам тавихыг дэмжиж байгаа. Өргөн царягаараа байх ёстой.

Энэ бол нэлээд урт зам шүү дээ. Яагаад өргөн царигаараа байх ёстой гэвэл ОХУ-аар дамжуулан зүүн хойд Азийн улс орнууд руу гарах. Учир нь нүүрсний гол хэрэглээ тэнд байгаа юм. Тухайлбал, металл гангийн гэх мэтчлэн хүнд үйлдвэрүүд ихтэй Япон, Өмнөд Солонгос зэрэг улс байгаа.

Тэр чиглэл рүү явсан төмөр зам тавьж байж нүүрсний зах зээлд өрсөлдөөн бий болно. Тэгэхгүй зөвхөн урагшаа татаад байх юм бол Нэг зах зээлтэй, нэг гарцтай учраас үнийн дарамтад орох эрсдэл үүснэ. Тийм учраас зүүн талаа зайлшгүй, нэн тэргүүнд хийх ёстой гэсэн бодолтой байгаа. Тавантолгой, Оюутолгойтой            холбогдуулаад ганцхан гарц нарийн царигаараа байх ёстой гэж үзэж байгаа.