А.Бакей: Гашуун сургамжууд хяналтын хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэдгийг харуулж байгаа юм
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2014.07.03

А.Бакей: Гашуун сургамжууд хяналтын хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэдгийг харуулж байгаа юм

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай Хяналтын хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Өвдөг шороодсон хуулийг буцаан оруулах шалтгаан нь юу вэ. Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэдэг вэ?

2003 онд Мэргэжлийн хяналтыг төвлөрсөн тогтолцоонд шилжүүлэхээс өмнө хяналтууд салбар салбартаа л хуваарилагдаж байсан. Үүнээс хойш 10 гаруй жил өнгөрөхөд хяналтын хууль, механизмууд амьдрал дээр сайн үйлчилсэнгүй.

Өөрөөр хэлбэл өнөөдөр 2000 гаруй мэргэжлийн хяналтын ажилтан ажиллаж байгаа бүхэл бүтэн хяналтын байгууллага мөртлөө хэрэгжилтэд тавих хяналт, түүнийг зөрчлийг арилгах асуудал төдийлөн сайн байхгүй байгаа нь тодорхой харагдаж байна.

Хэрвээ хяналтын механизм хууль нь сайн үйлчилсэн бол хуулийн хэрэгжилт сайн болж, алдаа дутагдал бага байх ёстой. Хамгийн наад захын жишээ гэхэд энэ онд хэд хэдэн удаа барилгын дээрээс төмөр унаж эрдэнэт хүний амь насыг авсан харамсалтай хэрэг болсон нь барилгын салбарт хяналт ямар байгааг харуулж байгаа юм. Мөн тээврийн хэрэгслийн аваар осол ихээр гарах боллоо.

-Тэгэхээр дээрх асуудлыг хэрхэн шийдэх үү?

Дээрх гашуун сургамжууд хяналтын хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэдгийг харуулж байгаа юм. Энэ хүрээнд засгийн газраас хяналтын хуулийг шинэчилсэн найруулгыг өргөн бариад хоёр ч удаа бүдэрсэн.

-Гишүүд дэмжихгүй байх шалтгаан байгаа юу?

Дэмжээгүйдээ гол асуудал биш. Тухайн үедээ их хурлын чуулганаар хэлэлцэж байсан асуудал их нарийн төвөгтэй асуудлууд байсан. Нэгэн

Сүүлийн есөн жилд буюу 2005-2013 онд барилгын салбарт нийт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 246 хүн осолд өртөн нас барж, 130 хүн тахир дутуу болсон бол 272 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан аж.

дээр нь сайдыг огцруулах асуудал хэлэлцэж байгаад үдээс хойшхи хуралдаанд ирц бүрдээгүй учир Хяналтын хууль унасан.

Нөгөө дээр нь гишүүдийн анхаарал самуурсан үед байсан учраас унасан. Нэг талаас гишүүдийн байр суурь янз бүр байснаас унасан байх талтай. Уг нь хяналтын байгууллага улс төрөөс хараат байх ёстой.

-Амьдрал дээр бүх зүйлийг хянах гэж оролдох нь буруу. Тэгэхээр төвлөрсөн хяналтыг задалж, салбарт тараах нь улсын төсөвт хэмнэлттэй ч юм шиг?

Төвлөрсөн хяналтын үед нэг талаар цаг зав их гарна, нөгөө талаар хөрөнгө хүч их тарамдах мөртлөө тодорхой үр дүн гарахгүй. Өнөөдрийн байдлаар бүх аж ахуй нэгж байгууллагын 76 хувьд нь ямар нэг хэмжээгээр хяналт тавьж ажилладаг гэсэн мөртлөө хуулийн биелүүлэлт хангалтгүй байна.

 Бүх зүйлийг хянах гэж оролдох нь бүтэхгүй

 Бүх зүйлийг хянах гэж оролдох нь бүтэхгүй учраас хамгийн гол нь эрсдэлд суурилсан хяналтыг бий болгох нь бидний хэдэн гишүүдийн өргөн барьсан Хяналтын хуулийн гол үзэл баримтлал.

Янз бүрийн салбар дотроос хамгийн их алдаа дутагдал гарч мэдэх эрсдэлтэй салбарт, эрсдэлтэй обьектоо тодорхойлоод түүндээ гол хяналтаа, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж явах нь гол зарчим.

-Эрсдлийн түвшнээр нь ангилж хяналт тавих нь хэр үр дүнтэй вэ. Манай монголын хувьд хүмүүсийн хайхрамжгүй байдлаас болж олон салбар эрсдэлтэй байдаг?

Маш чухал асуудал. Өндөр эрсдэлтэй салбарт л хяналтаа тавина гэсэн үг. Бүх салбарыг хариуцах шаардлагагүй. Өндөр, дунд, бага эрсдэлтэй салбар гэж ангилаад, өндөр эрсдэлтэй рүү нь хүчээ тавина. Тухайлбал хүний амь нас, амьд явах эрх, амьдрах орчныг хангах чиглэлийн салбаруудад голчлон анхаарна гэсэн үг. Ингээд үзэхээр үндсэн таван чиглэл гарч байгаа юм.

Хүнсний аюулгүй байдал, эм эмчилгээний салбар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал гэх мэт.  

-Эдгээрийг Мэргэжлийн хяналтын газрын үндсэн бүтэц дээр байгуулах газар хянана гэсэн үг үү?

Тэгж ойлгож болно. Нэгдсэн хяналтын байгууллага гэж хуулийн төсөлд тусгасан байгаа. Аймаг, сумын түвшинд хүртэл бүх бодлогоо хэрэгжүүлээд явна.

-Одоогийн МХГ-ын нүсэр бүтэц багасах уу. Учир нь эрсдэлд суурилна гэхээр бүгдийг нь байнга шалгана гэсэн үг биш  гэж ойлголоо?

Төвлөрлийг зохих хэмжээгээр сааруулна. Бусад салбаруудыг бас дахиад хоёр гурван ангилалд хувааж байгаа. Галын аюулгүй байдал, цөмийн цацраг бодисын хяналтыг холбогдох агентлагууд өөрсдөө салбарынхаа хуулиар хянаад явна.

2003 онд МХЕГ байгуулагдсан

Гурав дах чиглэлийн салбарууд гэвэл эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой. Жишээлбэл гаалийн хяналт, татварын хяналт. Эдийн засагт төсвийн орлого бүрдүүлэх салбар учир эдгээрийг холбогдох яам, холбогдох агентлагууд тухай бүрдээ хянана.  

-Эмийн салбарт гэхэд дүүрэг, нийслэл, улсын МХГ, ЭМЯ-ны хяналт шалгалтууд бүгд давхцдаг хэмээн үйлдвэрлэгчид шүүмжилдэг. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

Хуулийн хоёрдох үзэл баримтлал нь давхардсан хяналтыг үгүй болгох. Үүний тулд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтын харьцааг нь хуулинд тусгаж өгсөн.

Төлөвлөгөөт хяналт нь 80 хувь, төлөвлөгөөт бус нь 20 хувь. Төлөвлөгөөт бус нь гэнэтийн аюул осол гарсан, хүний амь насанд аюул учирсан тохиолдолд хийж болно гэж үзсэн. Тэгэхээр давхардал гарахгүй гэсэн үг.

-Хяналтыг хэрэгжүүлэгч байцаагчдад ямар шаардлага тавигдах вэ?

Хяналтын байцаагч нарын тавигдах шаардлагыг тодорхой болгож өгсөн. Хяналтын байцаагч нар үзэмжээрээ очиж, хяналт тавих, бизнес эрхлэгчдэд дарамт учруулах асуудал одоо ч хэвээр байгаа учраас тодорхой удирдамжтай төлөвлөгөөний дагуу хяналт тавиад явна. Тэгээд ирэхээр үзэмжээрээ хяналт тавих асуудал арилна.

-Эм, хүнсийг дэлхий нийтээр FDA гэх зохицуулалтын агентлагаар хүчтэй хянадаг юм билээ. Манай улсад энэ боломжгүй юу. Учир нь хуулийн төслөөс өмнө өргөн баригдсан төрөөс эмийн талаар баримтлах бодлогод энэ талаар тусгасан байсан.

Нэгдсэн хяналтын байгууллага бол тэр төлөөлөл. Чиг үүрэг дотор нь ороод явна. Байгууллагын нэр ямар байх нь чухал биш. Төвлөрсөн журмаар хяналт тавиад явна. Хуулийн төсөлд 14 чиглэлийн хяналтыг хүчингүй болгохоор тусгасан байгаа.

Спорт аялал жуулчлал гэх мэт салбаруудыг заавал хяналт төвлөрсөн журмаар тавихгүй. Тухайн салбарын арга хэрэгслүүдээр хянаад явна. Жишээлбэл магадлан итгэмжлэл, зөвшөөрөл олгохдоо хянаж байж олгоно гэсэн үг.  

-Хяналтын хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж амжсангүй.

Одоо хэлэлцэж амжихгүй. Гэхдээ байнгын хороодын хуралдааны үеэр гишүүдээс олон үнэ цэнэтэй санал гарсан учир нухацтай хандаж, улам сайжруулахын тулд УИХ-ын даргын захирамжаар Д.Батцогт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэгт АН, МАН, Шударга ёс эвсэл, бие даагч гишүүдийн төлөөллийг оролцуулаад том ажлын хэсэг хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэж ирэх намрын чуулганаар оролцуулна гэж бодож байгаа.  

Ярилцсанд баярлалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.