2014.07.16

Монгол төрийн түүхийг сануулах дэглэлт хийжээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Анх удаа тав хоногийн турш баярлах гэж байгаа монгол наадмын нээлт өмнөх жилүүдийнхээс өвөрмөц байсныг онцлох хэрэгтэй.

Наадмын нээлтийн ёслолын үеэр Шадар сайд баяр наадам зохион байгуулах, комиссын дарга Д. Тэрбишдагва хэлэхдээ: Бид энэ жилийн наадам дээр та бүгд харж байгаачлан төв цэнгэлдэх хүрээлэнд ирж байгаа хүн бүрд том хэмжээтэй төрийн далбааг өгч байна. Төв цэнгэлдэх хүрээлэн дүүрэн Төрийн далбааг мандуулан,намриулж огшиж баярлах ёстой биз дээ.  Монгол төрийн наадам сайхан эхлэж байна.