“Индонезийн Обама” хочит Жоко Видодо төр барина
Жакарта хотын захирагч Жоко Видодо
2014.07.24

“Индонезийн Обама” хочит Жоко Видодо төр барина

Индонезийн Ерөнхийлөгчийн сонгууль долдугаар сарын 9-нд болж өндөрлөсөн.

Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг албан ёсоор зарласан байна. Энэ удаагийн сонгуульд Жакарта хотын захирагч Жоко Видодо 53.15 хувийн саналаар ялалт байгуулжээ.

Тэрээр Үндэсний телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ “Ард түмнээ хүндэлдэг ардчилсан Ерөнхийлөгч байна” хэмээн онцолжээ.

Сонгуулийн дүнг зарлахаас хэдэн цагийн өмнө Видодогийн өрсөлдөгч байсан Прабово Субианто өрсөлдөөнөөс гарч буйгаа мэдэгдсэн байна.

Тэрээр сонгуульд 46.85 хувийн санал авч удаалсан юм. Индонезийн сонгуулийн төв хорооны мэдээлснээр сонгогчдын ирц 70.1 хувьтай байжээ.

Ялагдал хүлээсэн генерал П.Субианто саналыг тоолох үеэр зөрчил гарсан гээд шүүхэд хандахаа мэдэгдсэн байна. Мөн түүнийг дэмжигчид сонгуулийг хууль бус болж, нэг талыг хэт барьсан” гэж үзэж байгаа аж.

Индонезийн хуулиар бол өрсөлдөгч сонгуулиас гарсан тохиолдолд таван жил хүртэл хугацаагаар хорих заалттай. П.Субиантогийн хувьд тэрээр төрийн эрхэнд 30 гаруй жил байсан Сухартогийн овгийнхонтой холбоотойгоороо алдартай.

140 сая ам.долларын хөрөнгөтэй П.Субианто Ерөнхийлөгчийн сонгуульд гурван ч удаа өрсөлдөж байжээ. Тэрээр “Агуу Индонезийнтөлөөх хөдөлгөөн намын дарга аж.

Индонезийн шинэ Ерөнийлөгч

Эх орондоо “Индонезийн Обама" хэмээх хочтой Ж.Видодо нь Индонезийн АрдчИлсан намын тэргүүн. Тэрээр нэрт бизнесмэн төдийгүй авлигын эсрэг тууштай тэмцэгч гэдгээрээ алдартай.

Тэрбээр улс төр, эдийн засгийн шинэчлэл хийхээ амлаж, ядуусын амьжиргааг дээшлүүлэх тал дээр анхаарлаа хандуулахаа мэдэгдсэн юм.

Индонезийн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нийслэл Жакарта хотод генерал Субиантогийн дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан удаатай. Тэд сонгуулийг хууль бус болж гэж үзэн, хэт нэг талыг хэт барьж байна хэмээн шүүмжилж байсан юм.