Р.Бурмаа: Намыг төсвөөс санхүүжүүлэх бол хяналт хэрэгтэй
- Татвар төлөгчдийн мөнгөнөөс улс төрийн намуудад санхүүжилт өгч байгаа учраас зарцуулалтад нь зайлшгүй хяналт тавих ёстой.
- Тухайн намыг удирдаж байгаа албан тушаалтнуудад ч хариуцлага тооцно
-Улс төрийн намын тухай хуульд ямар өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлдөө тусгасан бэ?
-Манай улс төрийн намууд төвлөрсөн мөнгөө зориулалтын дагуу зарцуулаагүйн дээр, нэг хүнээс авах хэмжээнээс илүү эсвэл төрийн албан хаагч болон төрийн өмчит компаниас хандив авсан бол хэрхэн шийдэх талаар зохицуулалт сул байгаа.
Тиймээс улс төрийн намд өгч байгаа санхүүжилтэд хэн хяналт тавихыг тодорхой болгох ёстой.Хариуцсан эзэн байхгүйгээс хуулийн заалт байдаг ч хэрэгжихгүй байна. Энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо манайд хамааралгүй гэдэг бол Улсын Дээд шүүх намуудыг бүртгэх ажил хийхээс хэтэрдэггүй.
Ямар нэгэн маргаан гарвал тухайн намд нь ханд гэдэг. Гэтэл нам уг асуудлыг шуурхай, шударга шийдэж байгаа нь эргэлзээтэй.Ялангуяа намын санхүүжилттэй холбоотой асуудлыг өөрийнх нь дотоод хяналтад найдаад үлдээнэ гэдэг учир дутагдалтай. Татвар төлөгчдийн мөнгөнөөс улс төрийн намуудад санхүүжилт өгч байгаа учраас зарцуулалтад нь зайлшгүй хяналт тавих ёстой.
-Хөндлөнгийн аудитын байгууллага хянана гэв үү?
-Татвар төлж буй олон нийт ч хяналт тавьдаг эрхтэй. Хэрэв хууль зөрчвөл дараагийн сонгуульд оролцох эрхийг нь хасах, бүр татан буулгах хүртэл арга хэмжээ авдаг болох ёстой. Тухайн намыг удирдаж байгаа албан тушаалтнуудад ч хариуцлага тооцно.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30