2010.10.17

Н.Энхболд:Пропорциональ нь намын удирдлагын эрх мэдлийн өсгөдөг ч зохицуулж болно.

УИХ-н дэд дарга, УИХ-ын сонгуулийн хуулийн ажлын хэсгийн дарга Н.Энхболдтой ярилцлаа.

-УИХ-н намрын чуулганаар төсвөө баталсны дараа хэд хэдэн томоохон хуулийн төслийг хэлэлцэх учиртай. Тэдний нэг нь Сонгуулийн хууль.Ажлын явц  ямар байна?

-Улсын ирэх жилийн төсвийг баталсны дараа намрын чуулганаар хэлэлцэх хэд хэдэн зарчмын бодлогын чанартай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон. Эдгээр хуулийн нэг нь Сонгуулийн хууль. Энэ хуулийн хувьд хаврын чуулга-наар нэлээд идэвхтэй хэлэлцсэн. Одоогоор хоёр намын бүлэг холимог системтэй байж болно гэдэг дээр ойлголцолд хүрсэн. АН-ын бүлэг хуучин мажоритари  тогтолцоог дахин хэрэглэхгүй гэдэг дээр санал хураагаад шийдсэн гэж танилцуулсан. Ерөнхийлөгч мажоритари тогтолцоо Монгол Улсад тохиромжгүй гэдгийг ил  хэлээд ийм хуулийн төсөл орж ирвэл хориг тавина гэдэг далд утгатай байр сууриа илэрхийлсэн. Монгол Ардын намаас пропорциональ тогтолцоо руу шилжих зорилт тавьсан. Зорилт дэвшүүлэх  нэг өөр, улстөрд шийдвэр гаргах нэг өөр. Улс төр гэдэг бололцоо муутай зүйлээс хамгийн бололцоотой хувилбарыг гаргаж ирэх гэгддэг. Нөхцөл байдал тал, талын байр сууриас шалтгаалсаар холимог хувилбар хэсэг санал нэгдэж байна.

-Хэсэг гишүүнээс өргөн барьсан Сонгуулийн хоёр хуулийн төслийг нэгтгэх, санал зөрөлдсөн зүйл дээр зөвшилцөх чухал байгаа. Одоогоор зөвшилцөх явц ямар байна?

-УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооноос ажльн хэсэг байгуулаад би ахалж байна. Холимог тогтолцоо байж болно гэсэн ойлголцолд хүрсний дараа 50 гишүүнийг хэрхэн сонгох тухай гарч ирж байгаа юм. Пропорциональ системээр явахад сонгогчдын санал гээгддэггүй, иргэдийн санал УИХ-д тусгалаа олдог. Ингээд яриад эхлэхээр 26 нь орон нутгаа төлөөллөө гэхэд үлдсэн 50 хүнийг нэрээр үү, намаар нь саналаа өгөх үү гэдэг маргаан гарч ирсэн. Үүнд хоёр намьн бүлэгойлгоцолд хүрч чадаагүй байна. Хуульч, улстөрчид үүнийг янз бүрээр тайлбарладаг. Ийм нөхцөл  байдлыг ажлын хэсэг үргэлжлүүлэх болж байна. Одоогоор ДЛүндээ-жанцан, Л. Болд нарын гишүүдийн санаачилсан хоёр хуулийн төслийг нэгтгээд нэг хувилбар болгох ямар боломж байгаа талаар ажлын хэсэг ярилцаж байна. Д.Лүндээжанцан нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл дээр Лу.Болд нарын гишүүдийн өргөн барьсан хувилбараас авч нэмэх боломж юу байна гэх, жагсаалт гаргалаа. Ажлын хэсгийн гишүүд саналыг судалж байна.Ирэх долоо хоногийн хуралдаанаар саналаа хурааж нэг шийдвэрт хүрэх байх. Өөрөөр хэлбэл, хоёр хуулийн төсөл гэж яриад байхгүйгээр холимог хувилбараа үргэлжлүүлээд явъя гэж ажлын хэсэг шийдсэн. Хэрэв тийм хувилбар гараад ирвэл улс төр, эрх зүйн талаасаа ч тэр намаар хурааж болох уу үгүй юу гэдгийг ярина. АН-ын зүгээс тойрогт өрсөлдөөд  гараагүй хүн намын жагсаалтад, намын жагсаалтаас тойрог руу орж болох уу гэдэг. Тэгэхээр улс төрийн асуудлуудыг шийдчихээр нэгтгэсэн хуулийн төсөлдөө оруулахад ажилд дөхөмтэй болчих болов уу.

-Сонгуулийн хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхгүй бол цаг хугацааны дараа гэх боломжгүй гэж байгаа. Зарим гишүүн хаврын чуулганаар ч хэлэлцэж болно гэх юм?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг намрын чуулганаар батлахгүй бол төвөгтэй болж ирнэ.Хаврын чуулганаар цаг хугацаа, хэлэлцэх асуудал ч тэр шахуу болно. Бүр дараагийн намрын чуулган гэвэл сонгуулийн жил ирж байгаа болохоор төвөгтэй нөхцөл байдал үүсэх байх. Сонгуулийн хуулийн нэг онцлог нь хуулийг батлалцаж байгаа 76гишүүний байр суурь, ашиг сонирхол хүчтэй нөлөөлдөг. Ганц энэ удаагийн парламент биш аль ч  цаг хугацаанд, аль ч улс оронд сонгуулийн тухай хууль хэлэлцэхэд батлалцаж байгаа улс төрчдийн сонирхол их нөлөөлдөг.

-Хуулийн төсөлд "Шууд сонгоно" гэсэн үг мөн л маргааны нэг шалтгаан болоод байсан. Ажлын хэсэг энэ үгийн утгийг тайлагнах талаар юу хийж байна?

-Сонгуулийн хуулийг анх хэлэлцэж эхэлж байх үед "УИХ-д гишүүнийг шууд сонгоно" гэсэн үгийг тодруулах хэрэгтэй болсон. Үндсэн хууль баталсан гишүүд энэ үгийг ямар утгаар ойлголцсоньг тодруулахаар тухайн үеийн хурлын  протоколыг нэг бүрчлэн үзэж байна. Нэг хэсэг нь "Шууд" гэдэг нь Н.Энхболд гэдэг хүнийг шууд сонгох гэж байгаа бол нөгөө тал нь гишүүнийг үндсэн хуультай "шууд" гэдэг үгтэй улс орнуудад нэр дэвшигчийг шууд сонгох бус сонгогч өөрөө биеэрээ санал өгөх гэж  үздэг. Тухайлбал, АНУ-д сонгогчдын дундаас "сонгогчдын коллеж" гэж хэсэг хүмүүс гарч ирээд санал өгдөг. Тэгэхээр ийм биш сонгогч өөрөө саналаа өгөх гэж тайлбарлаж байгаа юм. Тиймээс энэ үгийн утгийг эрх зүй, агуулга талаас нь тайлбарлахын тулд Үндсэн хууль баталсан хурлын протоколыг шүүх шаардлага гарч байгаа юм.

-Холимог тогтолцоо гэхээр сонгогчид бүр төөрөлдөөд байх шиг байна. Мажоритари, пропорциональ гэж байхад холимог гэсэн хувилбар гаргаад ирлээ. Энэ хоёр нам өөрсдийнхөө эрх ашгийг илүүд үзэж холимог хувилбарыг гаргаж ирж байгаа юм биш биз гэсэн хардлага байна?

-НҮБ-д бүртгэлтэй 200 улс байгаагаас 30 нь холимог системээр явж байна. 70 орчим нь мажоритари  системийн ямар нэг хэлбэрийг, 72 нь цэвэр пропорциональ системээр явдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс орнуудын олонхи нь холимог, пропорциональ тогтолцоогоор явж байна. Хандлагыг ажиглахад дэлхийн улстөр, сонгуулийн тогтолцоо мажоритариас  пропорциональ руу чиглэсэн байна. Тэгэхээр хоёр нам тохиролцоод, хуйвалдаад, жижиг намуудыг шахах гээд байгаа зүйл биш. Бид дэлхийн чиг хандлага ийм байна гэж зүглээгүй хоорондоо ярилцаж ойлголцоод хувилбараа гаргасан. Гаргасан хувилбараа зөв,  буруу эсэхийг харахаар би дэнд гажсан зүйл байхгүй.  Дан мажоритари системээр  зөв явж байхад хөрөнгө, мөнгөний нөлөө ихэсдэг. Сонгогчдын өгсөн саналыг аваад үзэхээр ойролцоо эвсэл харьцангуй давуу байхад парламентад ногдож байгаа суудал нь үнэмлэхүй олон байна гэдэг. Миний хувийн итгэл үнэмшлээр хүмүүсийн улс төрийн сэтгэлгээ, сонголт, шийдвэр гаргах төвшинд зөвт усгалаа олохгүй байна. Энэ нь манай намд ашигтай, бодлогоо хэрэгжүүлэхэд хэрэгтэй байсан. Гэхдээ цаашдаа үргэлжлэх нь зөв эсэхэд нийгэм дүн тавьсан нь долдугаар сарын 1-ний үйл явдал. Бид мэдсээр байж ийм байдал руу улс орноо дахин дахин түлхээд байх уу, урагшаа харсан бодлого явуулж, сонгогчдын санал парламентад тусгалаа олдог байх уу. Нийгмийн зөвшилцөл, ойлголцол нэг зорилгын төлөө явах замыг баримтлах уу гэдгийг бодохоор ядаж холимог тогтолцоо илүү тохиромжтой юм шиг санагдаж байна.

-Холимог системээр яваа  гэхэд улс төрийн намуудын дотоод амбийц нэмэгдэнэ. Намуудын удирдлагууд лобби, эрх мэдэл, мөнгөнд автана гэх хардлага байгаа?

-Үүнийг зохицуулж болно. Сонгуулийн хувьд иймэрхүү чиглэлээр өөрчлөлт ороод батлагдвал улс төрийн намуудын тухай хууль, дүрэм журмыг хуульд нийцүүлэх нэмэлт, өөрчлөлтүүд орох хэрэгтэй байх. Хүмүүсийн болгоомжилж байгааг ойлгож байна. Дан пропорциональ систем руу орсон намуудын удирдлагын эрх мэдэл нэмэгддэг. Ийм улс орон олон байна.

-Сонгуулийн хууль гацаад байгаа гол шалтгаан нь 50 гишүүн нь намын нэрээр байх уу, хувь хүнээрээ байх уу гэдэг. Энэ хэзээ цэгцрэх бол?

-Ирэх долоо хоногоос бүлгүүд хэлэлцэж эхлэх байх. Ц.Элбэгдорж, С.Баяр нарыг намын дарга байх үед Сонгуулийн хуулиа пропорциональ тогтолцоогоор ярьж шийдээд эцсийн шийдвэр  гаргах мөчид АН буцаж байсан удаатай. Энэ хүртэл бид хэчнээн их ярилцаж, ямар их зам туулсан билээ. Тиймээс тэр түүхийг сайн мэдэж байгаа болохоор ажлын хэсгийн ахлагч атлаа бүгдийн өмнөөс тэгнэ, ингэнэ гэх хэцүү байна.

-Сонгуулийн хууль УИХ-аар хэлэлцэх нь тодорхой болсон. Үүнтэй зэрэгцээд эмэгтэйчүүд эвлэлдэн нэгдэж квот, төр тунгалаг байх тухай ярьж байна. Та энэ талаар юу бодож байна?

-Эмэгтэйчүүд парламентад түлхүү орж ирэх боломж пропорциональ системд байдаг. Тэгэхээр пропорциональ руу орохыг яаравчлах хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.