2010.12.14

Су.Батболд: Сонгуулийн булхай луйврыг яаж хийдэг, юу байдгийг ч мэдэхгүй

Энэ намрын чуулганаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ дахь хоёр намын бүлэг дараагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар тохирчихсон.Харин одоо саналын хуудсаа яаж бөглөх дээр л санал зөрөлдөөд буй.

Энэ талаар Сонгуулийн тухай Хуулийн төслийг санаачилсан, мөн Төрийнбайгуулалтын байнгын хорооноос гарсан Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн гишүүн,УИХ-ын гишүүн Су.Батболдтой энэ сэдвээр ярилцлаа.

 

-Намрын   чуулганаарСонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Ер нь, намын бүлгүүд холимог тогтолцоог сонгохоор болсон гэсэн. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын гишүүнийхээ хувьд сонгуулийн 50:26 гэсэн хувилбарыг дэмжиж байгаа.

-Гэхдээ намын бүлгүүдийн санал зөрөлдөж байгаа нэг зүйл бол зөвхөн намаа дугуйлах, эсвэл тиац, нэр дэвшигч хоёроо зэрэг дугуйлах гэдэг дээр л саналаа нэгтгэж чадахгүй байгаа шүү дээ?

-Ажлын хэсэг дээр хоёр намын зөрөлдөөд байгаа асуудал үүнд л байна. 50 хүн пропорционалиар сонгогдох ёстой. Энэ 50 хүнийг сонгохдоо нам, нэр дэвшигчийн нэрийг дугуйлах, эсвэл намыг нь сонгох гэсэн хувилбар яригдсан. Үндсэн хуультай зөрчилдөхгүй байх үүднээс нэр дэвшигчийн нэрийг дугуйлах нь зүйтэй юм болов уу гэж үзэж байна.Сонгуулийн хуультай холбоотой хоёр намын санал зөрөлдөж байгаа дараагийн зүйл нь тойргоос сонгогдох 26 нэр дэвшигч 50 нэр дэвшигчийн жагсаалтад орж, сонгогдож болох эсэх дээр маргаад байгаа. Миний бодлоор тойргоос нэр дэвших 26 багтаад унасан тохиолдолд пропорциональ хувилбараар нэр дэвшиж байгаа 50 нэр дэвшигчийн жагсаалтад орж болохгүй гэсэн байр суурьтай байна.

-Зөвхөн намаа дугуйлах нь Үндсэн хуульд яагаад харшлах болоод байгаа юм бэ?

-Үндсэн хуульд зөвхөн УИХ-ын гишүүнийг сонгоно гээд заачихсан.Нам сонгоно гэж Үндсэн хуульд ч тэр өөр бусад холбогдох хуульд ч байхгүй.

-Сонгогчдод саналынхоёр хуудас очно гэсэн үг үү?

Одоогийн санал болгож байгаа хувилбарын дагуу бол сонгогчид саналын хоёр хуудас бөглөнө.

-Сонгуулийн тогтолцоогшинэчлээд өөрчилчихвөл нөгөө булхай луйвар гарахаа болино гэж үзэх нэгэн бий. Та үүнтэйсанал нэг байдаг уу?

-Сонгуулийн булхай луйвар л гэж яриад байдаг юм. Үүнийг яаж хийдэг, юу байдгийг ч мэдэхгүй юм. Сонгуулийн булхай луйвар хийдэг хүмүүс л ийм зүйл ярьдаг юм шиг байгаа билээ.Ер нь, сонгуулийн үеэр саналын хуудсыг давхардуулж хийх, хоосон хуудас хийдэг гэсэн яриа бий. Гэхдээ би баттай хэлж мэдэхгүй байна.Үнэхээр тийм зүйл байдаг бол шүүх цагдаа нь тогтоох байлгүй.Би бол сонгуулийн санал хураах, тоолохдоо электрон систем ашиглах нь үүнээс салах нэг арга гэж ойлгож байна. Түүнчлэн бүртгэлийн тогтолцоог сайжруулчихвал сонгуулийн булхай луйвар багасна. Түүнээс сонгуулийн тогтолцооноос болоод сонгууль будлиантаад байгаа зүйл байхгүй шүү дээ.

-Холимог  тогтолцоог сонгосноор намуудмөнгөн амлалтаас салжчадах болов уу?

-Сонгуулийн мөнгөн амлалтыг хориглож байгаа.Жижиг тойргоор сонгууль явуулах нь мөнгө тараах Магадлалтай байдаг.Сонгуулийн тогтолцоонд пропорционалийг оруулж өгснөөр үүнээс зайлсхийж байгаа юм. Тойрог томрох учраас ийм байдал гарахгүй.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.