2023.04.13
Ж.Батжаргал: Намын жагсаалтаар нэр дэвшиж буй хүмүүсийн нэрсийг ил болгох хэрэгтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орж ирж байна. Хэлэлцүүлгийн явцад олон талаас нь тал бүрээс ярилцаж шийдэлд хүрэх байх гэж ойлгож байна. Ажлын хэсгийг нэлээн сайн ажиллах ёстой. Намын жагсаалтаар тодорхой тооны нэр дэвшигчид дэвшинэ гэж буй. Хэрвээ ингэж байгаа бол намын жагсаалтаар нэр дэвшигчийн жагсаалт ил байх тухай асуудлыг ярихаас биш жагсаалтад байгаа улсын төлөө санал өгдөг зүйл байж таарахгүй шүү. Ингэвэл 38 хүн ахиу санал авахын төлөөх өрсөлдөөн болж хувирна шүү.
Пропорциональ системийн давуу тал нь нам хариуцлагаа үүрдэг, нам нэгдсэн бодлогоор хөгжлийнхөө асуудлыг ярьдаг үйл ажиллагаа гэж харж хийж байгаа үйл явц шүү дээ. Сонгогчдын саналаа илэрхийлэх бололцоог нь хангаж, ийм нэр дэвшигчид байгаа юм гэдгийг харуулж чадаад, саналаа өгөхдөө зөвхөн намын төлөө саналаа өгдөг энэ асуудлаар хууль эрх зүйн зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй. Үгүй бол эрх зүйн гажиг үүснэ шүү.
Бид сүүлийн хэдэн жил улс төрийн намууд нь хатуу гишүүнчлэлгүй улс орнуудын сонгуулийн хуулийг авч хэрэглээд болж өгөхгүй байгаа юм. Манай улс бол улс төрийн нам нь хатуу гишүүнчлэлтэй орон. Тиймээс ухуулга, сурталчилгааны үйл явц нь намынхаа сонгууль эрхэлсэн байгууллага дээр тулгуурлаж явах ёстой. Тэрнээс нэр дэвшигчийн баг байж таарамгүй.
Та нарын өргөн мэдүүлсэн хуулийн концевцоор холимог систем гэж оруулж ирж байна. Хатуу гишүүнчлэлтэй улс орнуудынхаа сонгуулийн үзэл баримтлалтай нь нийцүүлж, намынхаа сонгууль эрхэлсэн байгууллага дээр ухуулга сурталчилгааны ажил явдаг арга хэлбэрийг нь шийдэж өгөх ёстой. Харин тойрогт нэр дэвшигчид нь тодорхой санхүүжилтэд дэм оруулахаар эрх зүйн зохицуулалтыг хийж өгч чадвал сая нам хийгээд нэр дэвшигчдийн ухуулга, сурталчилгаа, бодлогын үйл ажиллагаанууд нэгдсэн байдлаар явах, зардал мөнгө хэмнэх боломж, бололцоо бүрдэнэ.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30