УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай ярилцлаа.
-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Ойрын хугацаанд төслөө өргөн барихаар шийдсэн. Хоёр намын бүлэгт байр сууриа төсөл боловсруулах шатанд танилцуулсан. Хуулийн төслийг боловсруулах шатанд хийх гол ажлууд дуусжээ. Харин хэлэлцүүлгийн явцад засч, сайжруулах зүйл үлдсэн байх.
-Сонгууль өнгө мөнгөнийх болж байна. Түүнийгээ дагаад төрийн дээд байгууллагын үйл ажиллагаа ч шүүмжлэлд өртөж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцооноос үүдэлтэй үр дагаврыг бид хангалттай харлаа. Төсвийн болон засаг захиргааны шинэчлэлийг одоогийн сонгуулийн тогтолцоо дэмжиж чадахгүй байна. Тиймээс сонгуулийн тогтолцоог пропорциональ байхаар төсөлд тусгасан.
-Мажоритарыг таван удаагийн УИХ-ын сонгуульд хэрэглэсэн. Улс төрийн намууд, сонгогчид, нэр дэвшигчид гээд бүгд сэтгэл зүйн хувьд дассан байгаа л даа. Тэгэхээр нэр дэвшигчийн төлөө саналаа өгдөг зарчмыг бодолцох ёстой. Өөрөөр хэлбэл, пропорциональ тогтолцоо ч нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Намын төлөө саналаа өгөхгүй байгаа ч нэр дэвшигчийнх нь авсан саналаар тухайн намын саналыг тоолоод явах юм. Намууд авсан саналынхаа дагуу суудлаа хуваарилна. Ингэхдээ сонгогчид нэр дэвшигчээр санал өгөх болохоор УИХ-д хэн орохыг тодорхойлоод өгчхөж байгаа юм.
-Мэдээж нам 76 нэр дэвшигчээ эрэмбэлээд жагсаалтад бичнэ. Ард нь намын нэр бичигддэг шүү дээ. Сонгогч тэгэхээр нэр дэвшигчийг дугуйлахад нам нь давхар сонгогдоод байна гэсэн үг. Үндэсний хэмжээнд тухайн нэр дэвшигчийн авсан саналыг намынх нь санал гэж үзээд суудлаа хуваарилах юм. Нэр дэвшигч дугуйлж байгаагийн гол шалтгаан нь сонгогч нэр дэвшигчдийг намаас нь гадна дахин эрэмбэлж байгаа хэрэг. Мажоритартай нэр дэвшиг-чийг дугуйлах ижил зарчимтай ч ялгаатай нь нэр дэвшигчийг шууд ялсанд тооцохгүй. Тэр хүн намынхаа авсан суудалд эрэмбэлэгдсэн байдлаараа жагсана. Намынх нь авсан саналаар суудлаа хуваарилж байгаа болохоор дахин эрэмбэлж байгаа хэрэг. Мажоритартай нэр дэвшигчийг дугуйлах ижил зарчимтай ч ялгаатай нь нэр дэвшигчийг шууд ялсанд тооцох-гүй. Тэр хүн намынхаа авсан суудалд эрэмбэлэгдсэн байдлаараа жагсана. Намынх нь авсан саналаар суудлаа хуваарилж байгаа болохоор пропорциональ тогтолцооны зарчим үйлчилж байгаа юм.
-Саналын хуудастай холбоотой түвэгтэй зүйлүүд байна. Өмнөхтэй харьцуулахад саналын хуудас их том болно л доо. Арав гаруй нам сонгуульд оролцлоо гэхэд 800 орчим нэр дэвшигч саналын хуудсанд бичигдэнэ. Бусад оронд бол хоёр саналын хуудас, эсвэл их том хуудас хэрэглэдэг юм билээ. Гол бэрхшээл нь санал тоолох ажил. Их түвэгтэй байна. Хэрэв бидний өргөн барих хувилбараар сон-гууль явуулбал санал хураах, гол нь тоолох ажилд технологийн дэвшлийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага гарна.
-Хэлэлцүүлгийн явцад зарим санал гарахыг үгүйсгэх гүй. Төсөлд бол нэг сонгогч нэг санал л гэж байгаа. Магадгүй нэг сонгогч хоёр, гурван саналын эрхтэй байж болох юм. Энэ нь санал тоолох ажилд түвэг учруулахгүй байх ёстой.
-Улс төрийн намд саналаа өгч, нам нь суудлаа хуваарил-даг нь пропорциональ системийн онцлог. Саналын хуудсанд олон зуун нэр дэвшигчийг бичдэггүй л дээ. Энэ бол пропорционалийн нэг л хувилбар. Гэтэл өөр нэг хувилбар нь бүсчилж тойрог болгоод тодорхой нэр дэвшигчийн хүрээнд санал авдаг. Бид нэгэнт л пропорциональ тогтолцоо гэсэн агуулгаар ярьж байгаа болохоор нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх боломж олгож байгаа ч/ улс төрийн намыг сонгуульд гол тоглогч болгож оруулсан. Тэгэхээр нэг хүний нам гэх хэрэггүй л дээ. Улс төрийн нам гэдэг 801 хүний дэмжлэгтэй байж байгуулагддаг. Сонгуульд оролцохдоо намууд үзэл баримтлал, бодлогоор өрсөлдөх ёстой. Ард түмэн зөв зүйтэй бодлого гэвэл олонхи болгоод засгийн эрх барих боломжийг олгоно шүү дээ. Өөрөер хэлбэл, нэг хоёр хүний гэдэг ойлголт улс төрийн намын шалгуур биш л дээ. Гишүуд, дэмжигчдийнх нь тоогоор улс төрийн намыг тодорхойлох нь өөрөө учир дутагдалтай юм.
-Янз бүрээр л тооцож байна. Ажлын хэсэг дээр ярьснаар долоон хувь байх болов, уу. Төслөө өргөн бариагүй болохоор яг хэд гэдгийг урьдчилж хэлэх боломж алга.
-Гуравдагч нам давна шүү дээ.
-Өмнө нь намаар суудлаа хувааж байгаагүй шүү дээ. Нэр дэвшигчийн авсан саналыг хувиар тооцож үзвэл 2000 онд Эх орон нам арав гаруй хувийн санал авсан байдаг. Нэг сая хүн сонгуульд оролцлоо гэхэд 70 мянган хүний санал авсан нам УИХ-д суудалтай болно гэсэн үг.
-Нэг суудал баталгаатай. Сонгуульд оролцсон намууд хэдэн хувийн санал авснаас шалтгаалж суудлын тоо өснө. Хувь бол эцэслэн тогтчихсон зүйл биш гэдгийг хэлье. Зарим хүн гурван хувь гэж байхад зарим нь 8-9 гэж байгаа. Харин ажлын хэсэг ерөнхий-дөө долоон хувь байх нь зөв гэж ярилцсан. Өргөн барих үед өөрчлөгдөж болох юм.