Ж.Батсуурь: 76 эмэгтэй гишүүнтэй байхыг үгүйсгэхгүй шүү дээ
2011.05.18

Ж.Батсуурь: 76 эмэгтэй гишүүнтэй байхыг үгүйсгэхгүй шүү дээ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг байнгын хороогоор хэлэлцэж байна. "5 асуулт, 10 хариулт" булангийн нэг ижил асуултад сонгуулийн хуулийн талаар  гишүүн хэрхэн хариулсныг хүргэж байна.

1. Сонгуулийн ямар тогтолцоо улс төрийг тогтворжуулах вэ?

2. 50:26, 50:24, 38:38 гэсэн харьцааг оруулж өгснөөр сонгууль шударга болоход нөлөөлөх үү?

3.хувийн босго тогтоосноор олонд танигдаагүй улстөрч, жижиг намуудад боломж олдохгүй нь. Энэ зөв үү?

4.Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн талаар анхаарах нь зөв үү.Тухайлбал, зарим хүн жагсаалтын эхний аравт эмэгтэйчүүдийг оруулах нь зүйтэй гэж үзэж байна?

5.Саналыг намын нэрээр санал авах нь зөв үү, нэр дэвшигчийн нэрийг дугуйлах нь тохиромжтой юу?

1. Тэр тогтолцоо улс төрийг тогтворжуулна, энэ нь тогтвортой болгож чадахгүй гэсэн юм байхгүй. Аль ч тогтолцоо өөрийн онцлогтой. Зарим нь давуу, зарим нь сул талтай. Гол нь тогтолцоондоо биш, шударга, хуулиа зөрчихгүй байвал сонгууль шударга болно. Холимог эсвэл пропорциональ юм уу мажоритар тогтолцоог авчхаар улстөр тогтвортой болчихдог юм биш. Дэлхийн улс
орнуудад хэрэглэж байгаа аль ч тогтолцоо тухайн орны нөхцөл, хүн амын хэмжээ гэх мэт янз бүрээр нөлөөлөх тал бий. Гэхдээ ямар ч тогтолцоог авч хэрэглэсэн бид хууль зөрчдөггүй, шударга байх ёстой. Ийм байж улс төр тогтворжино.

2. Монгол Улсын засаг, захиргааны нэгж, хүн амын нягтширлаас  шалтгаалж тойрог бүрт мандатын тоо төлөөлөл янз бүр байх нь зайлшгүй. Одоо 22 дахь жилдээ орох гэж буй энэ УИХ их төлөв тойргийн зарчмаар сонгууль явуулж 76 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Дэлхий даяаршиж байгаа, хэлэлцэж буй асуудлын цар хэмжээ өргөжсөн, байнгын хороодын үйл ажиллагаа гээд олон зүйлээс харахад илүү нарийвчлалтай, мэргэжлийн төвшинд авч үзэх үүднээс УИХ-ыг өргөтгөх шаардлага бий,Түүнээс бус холимог тогтолцоо сонгож авчхаад пропорциональ, нөгөө хэсэг нь мажоритар тойргийн зарчмаар явахаар улс төр тогтвортой, сонгууль шударга болж, улс орон хөгжчихнө гэдэг нь өөр ойлголт шүү дээ.

3. Босго тогтоох хувийг судалж үзэх биз. Миний хувьд гадаа гудамжинд иргэний нийгмийн байгуулалт гээд дуу хоолой нь хүрэхгүй , тэднийг оруулж ирэх нөхцөл бололцоог бүрдүүлэх талаас асуудлыг авч үзвэл илүү оновчтой гэж үзэж байгаа. Манайх өмнө нь босго тогтоосон сонгууль . явуулж байгаагүй учраас 7-8 хувийн босго тогтоохоор жижиг намууд орж ирэхгүй, түүнээс бага хувиар тооцоолбол орж ирнэ гэсэн ойлголт байхгүй.

4.Үндсэн хуулийнхаа зарчмаар явах ёстой.Түүнээс бус нас, хүйсээр нь ялгаварлан гадуурхсан зүйл байх ёсгүй. Эмэгтэйчүүдийн нэр хүнд өдрөөс өдөрт өсөж байгаа шүү дээ,Тэд өөрсдөө үйл ажиллагаа явуулж, нийгэмд эзлэх байр, суурь нь нэмэгдээд ороод ирвэл болохгүй зүйл алга. Улс төрийн намуудын тухай хуульд тодорхой зүйл, заалт бий учраас эмэгтэйчүүдэд нэр дэвшээд сонгогдох боломж нь байгаа.Тиймээс заавал жагсаалтын эхэнд бичигдэнэ гэхгүй үйл ажиллагаагаараа тодроод ороод ирвэл 76 эмэгтэй гишүүнтэй байхыг ч үгүйсгэх аргагүй.

6.Нэр дэвшигчийн нэрийг дугуйлж байж аль аль талаасаа Үндсэн хуульд заасан шууд сонгогдох эрхийг хангана. Тэр нь илүү оновчтой юм. Намын  нэрийг дугуйлчхаар нам мэдээд тэрийг, энийг оруулна гээд яриад сууж
болохгүй.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.