Ж.Энхбаяр: Манай ах нар хариуцлагаа даасан шиг даагаад дангаараа явах хэрэгтэй
2011.05.17

Ж.Энхбаяр: Манай ах нар хариуцлагаа даасан шиг даагаад дангаараа явах хэрэгтэй

УИХ-ынгишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-Өнгөрсөн бямба гаригт Ардын намын Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлгийн өргөтгөсөн уулзалт болжээ. Юу ярив?

-Дотоод асуудал ярьсан, гадагшаа гаргахгүй гэсэн шүү. Улс төрийн бодлого, цаашид явуулах үйл ажиллагааны талаар ярьсан.

-Сонгуулийн тухай хууль ярьсан юм биш үү?

-Сонгуулийн тухай хуулийг яаж хурдан шийдэх тухай ярилцсан.


-Холимог тогтолцоон дээрээ тогтож байгаа биз дээ?

-Үүнийг л тойрч ярьсан. Гэхдээ эцсийн байдлаар хэлэхэд хэцүү байна.

-Сонгуулийн тухай хуулийн тогтолцоон дээр намын бүлгийн байр суурь бүдэг байна гэсэн шүүмжлэл өрнөсөн юм уу?

-Тодорхой бус зүйл олон байгаа.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 60 гаруй хувьтай яваа гэдэг нь худлаа гэж Ардчилсан нам дүгнэсэн.Танай нам юу гэж дүгнэж байгаа вэ?

-Манай намд эцэслэн гаргасан дүгнэлт байхгүй.

-Д.Зоригт сайдыг огцруулах асуудлын талаар яригдсануу?

-Үгүй. Д.Зоригт сайдыг огцруулах асуудал яригдсан. УИХ түүнийг авч хэлэлцсэн.Тэгээд шийдсэн шүү дээ

-Та Д.Зоригт сайдыг их өмгөөлсөн.Түүний оронд Ц.Нямдорж, Н.Алтанхуяг сайдыг огцруулах нь яасан юм гэж хэлж байсан удаатай.Үүнээс болж Ц.Нямдорж сайд та хоёрын хооронд нэлээд асуудал үүссэнүү?

-Д.Зоригт сайдыг залуу хүнийх нь хувьд өмгөөлсөн. Улс төрийн дарамтуудыг намынхаа ах нар, дарга нарын зүгээс авч байсны хувьд түүнийг өмөөрмөөр санагдсан. Харин би ярилцлага өгөхдөө ишлэлээ буруу авчихсан юм шиг байна лээ. Миний хэлсэн үгэнд Ц.Нямдорж сайд жаахан эмзэглэсэн юм билээ. Үнэндээ "Ц.Нямдорж сайд шиг нөлөө бүхий хүмүүс рүү халдаж чадахгүй. Зүгээр ажлаа хийж байгаа Залуучуудаар оролдлоо" гэсэн утгаар санал өргөн барьсан гурван гишүүнд хандаж хэлсэн юм,Үнэхээр асуудал тавьж байгаа бол том түвшинд ярихгүй яагаад наагуур нь шоудаад байна гэдэг утгаар хэлсэн.

-Тийм сүрхий юм бол Ц.Нямдорж сайдыг огцруулчих гэжүү?

-Санаа нь тэр л дээ. Ухаандаа Ц.Нямдорж даргыг өргөсөн юм уу даа.Та нар чадахгүй ш дээ. Ийм байж битгий хоёрын хооронд улс төр хий  гэж гурван гишүүнийг өдөж байхгүй юу.

-Гэхдээ ингэж хэлснээсээ болжта Ц.Нямдорж сайдад өнгөрсөн бямба гаригт нэлээд загнуулсан юмбишүү?

-Загнуулалгүй яах вэ дээ. Байнга загнуулж байгаа. Гэхдээ бид өөрсдийнхөө байр суурь, дуу хоолойгоо илэрхийлдэг. Ингэх нь нам, төр, засгийн үйл ажиллагаанд нэмэртэй гэж боддог. Хүн дуу гүй байх шиг амархан юм байхгүй. Юу болж байсан ч чимээгүй яваад байж чадна. Гэхдээ хүн амын 80 хувь нь 40-өөс доош насны залуучууд байна. Энэ залуус ямар санаа бодолтой болчхоод байгааг тэдэнтэй улстөрчид дотроос хамгийн ойр гэж болох залуус түшээд биднээс сонсвол хэрэгтэй юм болов уу гэдэг үүднээс дуугарсан юм.

-Гэвч үүнийг чинь ойлгож, хүлээж авахгүй байна уу?

-Тийм хандлага байгаа. Гэхдээ ах нараасаа үг сонсох ёстой.Үүнд эмзэглэхгүй байна. Ер нь хааяа аавдаа алгадуулах сайхан байдаг шүү дээ. Сэтгэл сэргээд хөнгөрчихдөг. Миний хувьд тийм л байна. Би дотроо бодож санаж байгаа зүйлээ нүүр рүү нь харж байгаад намын удирдлагуудынхаа өмнө хэлсэн.Түүнээс бус далдуур муулж, ар нуруунаас нь хутгалаагүй. Миний хэлсэн үгнээс авахыг нь аваад, хаяхыг нь хаяна биз.

-Д.Дэмбэрэл дарга сул байна, намын дарга Сү.Батболдыг сольё гэж уулзалтын үеэр та хэлсэн юм биш үү. Энэ нь С.Баяраас эхлээд удирдлагуудын чинь бухимдлыг нэлээд хүргэсэн гэх?

-Тэр уулзалтад миний хэлсэн зүйл бол "Энэ нам өөр шүү. Асуудал шийддэг,манлайлдаг нам.Харамсалтай нь одоо бусдыг аялдан дагалдаад, урсгал дагаж урсаад байна. Зохицуулалт нь хэтрээд, ойлгомжгүй, тодорхойгүй зүйл нь ихдээд байна. Үйл ажиллагааны хувьд өөрчлөлт хийгээч. Шуурхай ажиллах хэрэгтэй. Хурд дутаад байна. Сонгууль болоход ганцхан жил үлдлээ. Өдийд Сонгуулийн хуулиа батлаад, нэр дэвших хүмүүс, тойрог энэ тэрээ тодорхой болгочихсон байх үе шүү дээ. Үүнийгээ анхаараач" гэдгийг хэлсэн.

-Зохицуулалт нь хэтэрсэн гэдэг нь нам хэдхэн хүний гарт орж, тэдний удирдамжаар яваад байгааг хэлж байнауу?

-Үнэндээ нам тийм байж ажил хурдтай явна. Харин одоо хэтэрхий олон ашиг сонирхол давхцаад, хэтэрхий олон толгой энэ намыг мэддэг болчхоод ажил нь урагшлахгүй байна.

-Эхний ээлжид Сонгуулийн тухай хуулиа хурдан тодорхой болгох шаардлагатай гэж та үзэж байна уу?

-Сонгуулийн хуулиа, Засгийн газраа тодорхой болгох хэрэгтэй. АН-тай хамтрах гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм. Хамтарсан Засгийн газар гэдэг нэртэй. Гэвч дотор нь байгаа сайд Л.Болд нь "Сонгууль шударга болох юм бол АН ялна" гээд ярилцлага өгөөд явж байна. Сонгууль шударга бус болбол Ардын нам ялж, шударга болбол АН ялдаг юмуу.

-Энэ талаар уулзалт дээр хэлсэн үү?

-Хэлсэн. Яагаад ард түмний сонголтыг энэ хүн урьдчилан мэдэж шийдээд байгаа юм. Яагаад нийгмийн сэтгэл зүйг зөрчилдөөн рүү турхираад байна вэ. Батлан хамгаалахын сайд ийм зүйл ярьж байна шүү дээ Энэ хүн буутай цэрэг хариуцдаг. Гэтэл эрх барьж байгаа намынхаа кабинетад орж ажиллачхаад яагаад ийм зүйл ярьж байгаа юм. Ирээдүйн долдугаар сарын 1 ийм зүйлээс ч үүдэж мэднэ шүү дээ. Бид ийм хань нөхөдтэй удаан явахгүй ээ. Хамтарсан Засгийн газрын ганц хийсэн ажил болох Оюу толгойг нь гэд үгүйсгэж байна. Ингэх байсан юм бол яах гэж хамтарсан юм. Улс орны төлөө хамтран ажиллана гэчхээд ийм маягаар ар нуруунаас хутга шаагаад байх юм. Том зорилгын төлөө хамтран зүтгэнэ гэчхээд хэдэн нөхдөөрөө ганц нэг сайдыг нь сугалж огцруулна гээд хутга шаагаад байгааг нь бас ойлгохгүй байна. Д.Зоригтыг огцруулах асуудлыг хоёр дахь удаагаа оруулж ирж байгаа нь тохиолдлын хэрэг биш.

-Бодлогоор оруулж ирсэн гэж үү?

-Хар л даа тодорхой бодлого

-Танай намын гишүүд ч "АН хамтарсан засгаас гарах цаг болсон, баяртай" гээд хөөгөөд байгаа биз дээ?

-Угаасаа хамтарсан Засгийн газар АН, МАН хоёрт хоёуланд нь хортой. Улстөрийн намуудад хортой үйл явдал гэж боддог. Үүнээс болоод хоёр намын рейтинг унаж байна. Бидний сонгосон ардчиллын үнэт зүйлд цохилт өгч байна. Энэ нь Ерөнхийлөгчийн рейтингийг өсгөх боломж олгож .байна. Ерөнхийлөгч Засгийн газрын ажлыг булааж хийж байна. Оюутнуудад тэтгэлэг өг, цахилгаан станц барь, утааг би багасгана гэлээ. Хоёр нам орон зайгаа алдаад байгаа нь энэ байхгүй юу. Хоёр нам хамтрахаараа бүх зүйл болчихдоггүй гэдгийг харууллаа,Тэгэхээр асуудлаа эртхэн шийдсэн нь дээр. Гурван жил боллоо. Тохирсон зүйл байвал одоо болно оо. Асуудлыг улс төр талаас нь хараад байх ёстой хүрээнд нь шийдэхгүй бол ойлгомжгүй байдал үүсээд байна Ардын нам Засгийн газраа дангаараа бүрдүүлээд эр хүн шиг хариуцлагаа нуруундаа үүрч, үнэн үгээ хэлээд, манлайлах чадвараа гаргаад, дотроо цэвэрлэгээ хийгээд, албан тушаалын ард нуугдсан муу муухай хүмүүсээсээ салж чадвал энэ чам сонгуульд ялах нь тодорхой. Үүнийг П.Болдын хэлсэн үгийн хариу болгоё.

-Хэн хэнийг цэвэрлэнэ гэж?

-Гадуур түмэн асуудал байна. Манай улс үнэхээр шударга төртэй болчихсон юм уу. Яам агентлагууд нь сайхан ажиллаж байгаа юм уу.

-Албан тушаалын ард нуугдсан хүмүүсийг цэвэрлэх тухайяриагүй юм уу?

-Хүн биш. Үйл ажиллагаанд цэвэрлэх зүйл олон байна. Наад зах нь Монгол Улсын боомтыг хөгжүүлэх бодлогогүй, төлөвлөгөө ч үгүй явж байна шүү дээ. Энэ ажлыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын мэдэлд өгчихсөн. Тэгээд төсөв мөнгөгүй гээд ажил нь таг гацчихсан байна Ингээд Монголын иргэний, хил давахын тулд хэдэн арван хоног гадаа хонож байна шүү дээ. Үүнээс эхлээд асуудал олон байна.

-Ардын нам засгаа дангаараа байгуулж, залуучуудаараа хүчсэлбье гэж үү?'

-Үгүй ээ. Залуучууд тэрэнд нь оролцох ч үгүй. Хариуцлагаа даасан шиг даагаад манай ах нар дангаараа явах хэрэгтэй. Залуучуудад ийм амбиц, хүсэл, сонирхол ч алга. ойлгомжгүй байдлаас болоод намын нэр унаад байгаад санаа зовж хэлж байна. Хамтарсан Засгийн газар байгуулаад сайн юм гарахгүй байна.

-Ер нь МАН-д залуучуудын фракц бий болчихжээ?

-Тэгэлгүй яах вэ. Бид үзэл бодол үнэт зүйл гээд олон зүйлээрээ нэг байгаа. Бид биенээ дэмжиж, өмгөөлж хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах вэ.

-Та нарт эрх мэдлээ алдахаас намын чинь"ах нар" айгаад байгаа байх...

-Айхгүй ээ. Бид тэднийг айлгах юм биш. Залуу хүн л дуугүй захирагддаг, аялдан дагалддаг гэсэн тогтсон ойлголт өнөөгийн цаг үед таараагүй. Сингапурын Ерөнхий сайд "Сингапурыг залуус удирдаж, хүнд, хэцүү, ярвигтай үеийг ялж гарч чадна. Залуу үеийн цаг нь иржээ. Сонгуулийн дараа бид танхимыг орхих ёстой юм байна. Залуу үеийг залуусын баг удирдах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргалаа" гэж сонгуульд ялалт байгуулсныхаа дараа хэлжээ. Бид яллаа гэж сайрхаагүй байна шүү дээ. Ямар мундаг ёс зүй, улс орноо бодсон ямар мундаг шийдвэр вэ. Ийм л байх хэрэг тэй. Залуус бид засгийн эрх барих гэж, албан тушаалд шунаад байгаа юм байхгүй.Үүнийг хариуцлагатай хэлж чадна. Би дараагийн Сонгуульд нэр дэвшихдээ ч эргэлзэж байгаа. Ер нь ийм нөхцөлд би УИХ-д сонгогдох гаж нэр дэвших шаардлага байна уу.

Намын нэр хүнд унаад байгаа болохоор та УИХ-д нэр дэвшихгүй гэж байна уу?

-Үгүй дээ. УИХ-д сууж үзлээ. Хүн хүсээд байх ажил биш шүү дээ. Ямар их стресстэй ажил билээ. Хамгийн гол нь мөнгө барьчхаад намын даргаа тойрч УИХ-д нэр дэвшдэг байдал надад таалагдахгүй байна. УИХ-д хэнийг оруулахаа ард түмэн мэднэ. Нам сонгодоггүй юм шүү дээ.

-Залуучууд Ардын намыг яаж өөрчилье гэж бодож байгаа юм?

-Биднийг сонсдог л байх ёстой.Үгийг нь сонсчхоод үгүйсгэдэг, эргэж дайрдаг, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хавчдагаа болих хэрэгтэй. Залуусын төлөөлөл гэдэг утгаар биднийг зүгээр л сонсдог байхад болно.

-Ц.Нямдорж сайдаас эхлээд үү?

-Олон хүн байна. Залуу хүн үг хэлсний төлөө түүн рүү системчлэн бүлэглэж дайрч болохгүй. Манай Ерөнхий сайд "Залуучуудаа ний нуугүй яримаар байна.Та нарын санал бодол хэрэгтэй" гэж урьчхаад үг хэлснийх нь төлөө эргэж дайрсныг нь ерөөсөө ойлгохгүй байгаа. Ингээд бодохоор бидний хооронд сэтгэлгээний том зөрүү байгаа юм байна

-Үг хэлэхээр загнуулна, тэгэхээр одоо яасан нь дээр гэж үзэж байна?

-Парламентад таван удаа суусан хүнд нэг удаа сонгогдсон хүн үг хэлж болдоггүй юм байлгүй. Манай дарга нар сонсохыг хүссэн үгээ сонсдог, хүсээгүйгээ сонсдоггүй.Үргэлж дарга аа, дарга аа гэж хүндлүүлж, хатуу үг хэлүүлэхгүй явсаар сурсан юм билээ. Ерөнхийдөгч асан Н.Энхбаяр ч тийм байснаа яриад байгаа биз дээ. Ийм домог болчихсон хүмүүсийн өөдөөс гэнэт нэг нусгай хүүхэд гарч ирээд үг хэлэхээр дургүй байдаг юм байна л даа. Үг хэлэх тусмаа ад болох юм байна.

-Тэгээд одоо юу ч хэлэхээ больж, дуугүй явъя гэж үү?

-Хэрэггүй юм байна гэж бодсон.

-Сонгуулийн хуулийн талаар та ямар байр суурь баримталж байгаа юм?

-Улс төрийн хоёр түүхэндээ нийлээд 40 хувийн санал авахгүй тохиолдолд асуудал биз дээ. Улстөрчдийн рейтинг түүхэндээ байгаагүйгээр унаж байна. Ийм үед пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулах нь Ардын намд үхлийн цохилт болно. Нийгмийн захиалга бол хүн сонгоё гээд байна.Улс төрийн нам сонгохгүй шүү, улс орны төлөө явж чадах хүн сонгоно гэж байгаа. Асуудлыг би ингэж харж байна.Тэгэхээр сонгуулийн тогтолцоо мажоритар хувилбар нь давамгайлах байх гэсэн таамаг бий. Сонгуулийг хуулийг энэ зургадугаар сард хэлэлцэж эцэслэх хэрэгтэй.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.