2019.12.20

С.Бямбацогт: Сонгуулийн хуулийг улстөржихгүй зөвшилцөж батлах нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.20\ нэгдсэн хуралдаанаар, Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүлэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Нэрсийн жагсаалттай холбоотой асуудлыг анхаарах шаардлага байна. Их хурлын даргаас санал хураалтын дараа ТББХ дахиж хуралдах бололцоо боломжийг бүрдүүлж өгөөч гэж хүсэж байна. Сонгуулийн хуулийг богино хугацаанд бид баталж байна. Өргөн барьсан 50.26 тогтолцоог өөрчлөөд олон мандаттай томсгосон тойрог болгосонтой холбогдуулан маш их өөрчлөлт орж ажлын хэсэг нойр хоолгүй ажилла байгаа. Тиймээс олон нийт улс төрийн намууд зөвшилцөж ойлголцоод энэ хуулиа баталмаар байна. Хэн нэгэнд давуу тал олгохгүй хүн бүхэн тэгш шударга байхаар хийж байгаа.