С.Эрдэнэ: Хүн амаа тоолж чадахгүй байж сонгуулийн тогтолцоог яриад ч хэрэггүй
2010.07.08

С.Эрдэнэ: Хүн амаа тоолж чадахгүй байж сонгуулийн тогтолцоог яриад ч хэрэггүй

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй Сонгуулийн хуулийн талаар ярилцлаа.

-Та сонгуулийн ямар тогтолцоог дэмжиж байгаа вэ?

-Сонгуулийн тогтолцоо ямар байх нь чухал биш. Яагаад гэхээр хүн амын бүртгэл судалгаагаа нарийн гараагүй энэ үед сонгуулийн ямар ч тогтолцоог сонгосон шударга болно гэсэн баталгаа байхгүй. 2008 оны УИХ-ын сонгуулиар нийслэлд сонгуулийн насны 700 мянган хүн байна гэсэн. Гэтэл энэ сонгуулиас хэдхэн сарын дараа болсон Орон нутгийн сонгуульд 400 мянган хүн сонгогчийн нэрийн жагсаалтад бичигдсэн байх жишээтэй. Нөгөө 300 мянган хүн хаачив. Энэ асуултад хариулах хүн олдохгүй л байна. Хүн амаа тоолж чадаагүй байж мянган гоё сонгуулийн хууль яриад яах юм бэ. 2008 онд сонгууль явуулсан хууль хэвээрээ байна уу, пропорциональ байх уу ялгаа байхгүй. Ямар ч өөрчлөлт гарахгүй.

-Улс орон даяар шинэчилсэн бүртгэл явуулж эхэлсэн. Тэгэхээр Сонгуулийн хууль батлахтай зэрэгцээд хүн амын тоо үнэн зөв гарчихвал болчих юм биш үү?

-Найдаж л байна. Үндэсний статистикийн хорооны дарга солигдсон болохоор гайгүй зүйл хийнэ гэж бодож байна. Хүн амын тоог нарийвчилж гаргасан тохиолдолд сонгуулиа аль ч хувилбараар явуулсан болно. Гэхдээ үүний хажуугаар сонгууль будлиантуулдаг хүмүүстэй тооцох хариуцлагаа чангатгах хэрэгтэй байна. Энэ бүхнийг цэгцэлсний дараа л сонгуулийн тогтолцооны талаар ярих хэрэгтэй байгаа юм.

-Сонгууль будлиантуулдаг гэж хэсгийн    хороонд    ажилладаг хүмүүсийг хэлээд байна уу?

-Тийм. Баг, хорооны Засаг дарга л төрийн сонгуулийг будлиантуулж өөрчилдөг болсон. Энэ хүмүүс төр эсрэг гэмт хэрэг хийж байна шүү дээ. Монгол төрийг хуурамчаар байгуулсан. Үүнийг байгуулсны горыг Монголын түмэн өнөөдөр амсч байна. Эн нь үндэсний аюулгүй байдалд халдаж байгаа хэрэг. Тиймээс ийм луйварчдыг төрийн онц хүнд гэмт хэрэгтний ангилалд багтааж шийтгэх хэрэгтэй.

-Гэхдээ намын бүлгүүд сонгуульбудлиантуулдаг хүмүүст хариуцлагатооцох талаар биш, яг тогтолцоогоор явуулахаа л яриад байнашүүдээ?

-Гишүүд янз бүрийн л бодол санаатай байгаа байх. Зарим гишүүн сонгууль яагаад будлиантай бог гэдгийг нарийн судлаагүй л байх. Харин нөгөө хэсэг нь сурсан зангаараа ямар хувилбарыг сонговол зохион байгуулалттай луйвраа хийж болох вэ гэдгээ л харж байгаа шүү дээ. Сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэж яриад байгаа гишүүдийг хараад байхад сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй хүмүүс л байгаа юм. Сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн гишүүний хувьд аль ч хувилбарыг сонгосон хамаагүй л байхгүй юу. Надад бол аль ч сонгуулийн хувилбар хамаагүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.