2014.07.30

Өвөлжилийн бэлтгэлийг хангах засгийн газрын тогтоол гарлаа

Хөвсгөлд аймагт засгийн газрын танхим аа хуралдуулахаа мэдэгдэж байсан ерөнхий сайд энэ удаа төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж 20 гаруй асуудал  хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Монгол улс НҮБ-ийн байгаль орчны ассемблейг 2014-2016 даргалах болсонтой холбогдуулаад НҮБ-ийн байгаль орчны газартай харилцах хамтарч ажиллах шаардлага байгаа юм.

Тиймээс Монгол улсаас НҮБ-ын  байнгын төлөөлөгчийн ажилд нэг дипломат ажилтныг ажиллуулах шийдвэрийг гаргалаа.

Мөн гудамж төслийн хүрээнд баригдах Сэлбийн хурдны замын талбайн солиболцолыг хавсралтаар батлан шийдвэрлэж байна.

Талбайн хэсэгт хурдны зам, замын байгууламжын траст түүний хамгаалалтын бүсийн байршлыг тогтоож, түүнийг газар эзэмших нийслэлийн засаг даргын захирамж гаргахын талбайн солбилцол хэсэгт шинээр зориулалтын бүс газарт олголт хийхгүй байх.

Барилгын ажил эхлүүлэхгүй байх солиболцлын зурвас дахь газар чөлөөлөхтэй холбогдуулан гарах асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн засаг дарга Э.Бат-үүлд даалгасан юм.

Түүнчлэн засгийн газрын гишүүн  сайд нар агаарын бохирдлыг эсрэг үйл ажиллагааг хуулчилсан байдаг. Иймд яамдын чиг үүрэгт асуудал тусгаснаар салбарын онцлогт уялдан агаарын бохирдлыг бууруулах үйл  ажиллагааг хэрэгжүүлэх боломж бүрдүүлэхээс гадна агаарын бохирдлын эсрэг нэгдмэл эрх зүйн үндэс бий болгож байгаа юм байна.

Тиймээс яамдууд агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг эрхлэсэн салбартаа зохион байгуулж түүхий нүүрсний хэрэглээ халаалтын зуухны судалгаа хийж, эзэмшил талбайдаа мод тарьж зүлгэжүүлэх ажил зохион байгуулж энэ тухайгаа агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлж өгөхийг даалгаж байгаа юм байна.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?