Сайдад барьсан бэлэг
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.08.06

Сайдад барьсан бэлэг

Гадаад харилцаанысайд Л.Болд өчигдөр Люксембургийн нэр хүнд бүхий хэвлэлүүдийн нэг “LucemburgerBolt” сонинд ярилцлага өгч, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын байдал, Монгол Улсын гадаад харилцааны бодлого зэрэг асуудлаар сэтгүүлч Жозеф Лорентийн сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Люксембургийн их Гүнт улсын Шадар сайл бөгөөд Гадаад харилцааны сайд Жан Асселборн өнгөрсөн зун Монгол Улсад айлчлан ирж байсан бол Гадаад харилцааны сайд Л.Болд энэ оны зургаадугаар сард тус улсад айлчилсан билээ.

Харин Гадаад харилцааны сайд Л.Болд тус улсад айлчлах үеэрээ сонинд өгсөн ярилцлага болон бусад мэдээлэл бүхий сонины хайчилбаруудыг сэтгүүлч Жозеф Лорент цуглуулан авчирснаа уулзалтын үеэрээ сайдад өгсөн нь тун сонирхолтой бэлэг олон гэнэ шүү.