Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихыг дэмжив
Хүүхдийн амьдрах орчныг эрүүл, аюулгүй болгох зорилгоор бага сургуулийг гэрийнх нь ойролцоо барих ажил
2014.08.07

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихыг дэмжив

Хүүхдийн амьдрах орчныг эрүүл, аюулгүй болгох зорилгоор бага сургуулийг гэрийнх нь ойролцоо барих ажлыг нийслэлээс хэрэгжүүлэхээр судлан НИТХ-аас 2013 онд нийслэл хотод барих бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих газрын байршлыг тогтоосон.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн төвсийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн XIX, Чингэлтэй дүүргийн XII, Чингэлтэй дүүргийн XVII, Сонгинохайрхан дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт шинээр барих бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын газарт орсон иргэдийн өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон газрын нөхөх олговрын хөрөнгийн хэмжээг баталлаа. Эдгээр иргэдэд нийт нэг тэрбум 284 сая 732 мянга 166 төгрөгийн нөхөн олговрыг нийслэлийн газар чөлөөтөх зардлаас олгох аж.