"Аз хур" ХХК-ийн хамт олон ном хандивлах аяны салхийг хагаллаа
Аяны салхийг хагалж "Аз хур" ХХК-ийн хамт олон ном хандивласан байна
2014.08.08

"Аз хур" ХХК-ийн хамт олон ном хандивлах аяны салхийг хагаллаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Иргэдэд үйлчлэх төв ашиглалтанд орж байгаатай холбогдуулан "Эко танхим" байгуулах гэж байгаа билээ. 

Экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачид, иргэдийг судалгаа шинжилгээний болон бусад ном товхимолуудаа хандивлан хамтран ажиллахыг уриалан аян зарлаад байгаа билээ.

Ном хандивлах Аяны салхийг хагалж "Аз хур" ХХК-ийн хамт олон ном хандивласан байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.