Гишүүд ажилдаа оржээ
УИХ-ын үйл ажиллагаа
2014.08.20

Гишүүд ажилдаа оржээ

УИХ-ын гишүүд алба, ажлаа умартаад гадаад, дотоодод аялах нь их байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа.

Тэгвэл одоогийн байдлаар Я.Содбаатар, Х.Болорчулуун, Г.Уянга, С.Одонтуяа гишүүн ажилдаа орсон гэнэ.

УИХ- ын гишүүн Х.Баттулга ч мөн ажилдаа орж, орон нутагт ажиллаж яваа юм байна.

Тэрээр Баянхонгор аймгийн  Галуут сумаас эхлэн хангайн бүсийн Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг Гурванбулаг, Заг, Байдраг сумдын эмнэлэг, сургууль цэцэрлэг, соёлын төв зэрэг төрийн байгууллагын үйл ажиллагаа. хөдөө орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцаад иржээ.