Гишүүддээ сургалт явууллаа
2014.08.26

Гишүүддээ сургалт явууллаа

АН-ын Хэрэг эрхлэх газраас намынхаа анхан шатны гишүүдэд зориулан “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлгийг нийт 21 аймгийн 331 сум, есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа юм байна.

Одоогоор 11 аймгийн 172 сумын анхан шатны 4000 орчим гишүүнд сургалт хийжээ. Сургалтаар багаар хамтран ажиллах, багийн дотор ямар байр суурь эзлэх, тэдгээрийг танин мэдэхээс гадна АН-ын түүх, эв нэгдлийн талаар зааж байгаа юм. Мөн энэ үеэр зөвхөн сургалт явуулаад зогсохгүй намын гишүүдийн санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.