Ардчилсан хүчний холбооны төвийн бүсийн чуулган амжилттай боллоо
Ардчилсан хүчний холбоо чуулган
2014.06.23

Ардчилсан хүчний холбооны төвийн бүсийн чуулган амжилттай боллоо

Монголын Ардчилсан хүчний холбооны төвийн бүсийн чуулга уулзалт Орхон аймагт боллоо.

Амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан уг арга хэмжээнд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул аймаг болон нийслэлийн дөрвөн дүүргийн 800 орчим гишүүд дэмжигчид нэг дор чуулсан юм. "Монголоо шинэчилье” уриатай анх 2009 онд байгуулагдсан Ардчилсан хүчний холбоо өнөө жил бүсийн хэмжээний зургаа дахь чуулга уулзалтаа ийнхүү амжилттай зохион байгууллаа.

Чуулга уулзалтад Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын дарга З.Энхболд, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Одонтуяа, Г.Баярсайхан, Индонез улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ш.Батцэцэг болон ШӨХТГ-ын дарга О.Магнай, Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирал Т.Энхсайхан нарын зочид хүрэлцэн ирсэн байв.

Үйл ажиллагааг нээж, Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч З.Энхболд хэлсэн үгэндээ бүсийн хэмжээний уулзалтууд жил ирэх тутам чанаржин чамбайрч байгааг онцлов. Тэрбээр "Чуулга уулзалтад ирсэн хүний тоо урьдчилж тооцсоноос давж, оролцож байгаа аймаг, дүүргүүд төлөвлөгдөөгүйгээр нэмэгдэж байна.

Олон зуун км зам туулж ирсэн та нарт баяр хүргэе. “Монголоо шинэчилье” уриатай үүсгэн байгуулагдсан Ардчилсан хүчний холбоо өдгөө үйл ажиллагаагаа амжилттай явуулж, Монголынхоо түүчээ болсоор тав дахь жилтэйгээ золгож байна. Үүний хүчинд бид олон аймаг сум, дүүрэгт сонирхогч, сонирхлын бүлгүүдийг байгуулан амжилттай ажиллаж байна. Залуус маань Монголоо шинэчлэх зорилготой олон санаачилга гаргаж, амжилттай хэрэгжиж байгаа. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн стратеги бодлогыг боловсруулах санаачилга гаргаад аймгуудад хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Хэнтий, Дархан-Уул аймгуудад энэ хэлэлцүүлэг болсон. Урт хугацааны хөгжлийн стратеги бодлогыг боловсруулахад Эдийн засаг, Хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, Банк санхүү, Боловсрол, Улс төрийн манлайлагчдыг бэлтгэх клубүүд идэвхтэй оролцсон” гэлээ.

Ардчилсан хүчний холбоонд өөрсдийнхөө сонирхолоор нэгдсэн 60 клубтэй аж.

Тэд нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэр гаргах түвшинд өөрсдийнхөө санаа, дүгнэлтээ тусгадаг байна. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг гээд орон даяар өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг тус холбооныхон тогтмол онлайнаар хуралддаг гэсэн. Иргэдтэйгээ хамгийн ойр байдаг тэд амьдрал дээр юу хэрэгтэйг хамгийн түрүүнд мэддэг. Тиймээс хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж, амьдралд ойрхон хууль болж төрөхөд ихээхэн хувь нэмрээ оруулцгаажээ.

Тухайлбал, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын-шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль амжилттай хэрэгжсэн. Тэгвэл одоо Хүүхэд харах үйлчилгээ, Гэмт хэргийн тухай хууль болоод удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх Согтууруулах ундааны хяналтын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хамтын тэтгэврийн тухай хуулиудыг батлахад ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа юм.

Төвийн бүсийн чуулга уулзалтын үеэр нэг дор цугласан залуус эдгээр хуулийн төслүүд дээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Тэдний ярилцаж, хэлэлцсэн шийдвэрүүдийг төрийн бодлогод тусгахад дөхөмтэй байдгийг удирдлагуудынх нь зүгээс онцолж байлаа. Чуулга уулзалтад ирсэн залуусын хувьд “Шийдвэр гаргах түвшнийхэн амьдралд ойрхон сайн хууль гаргах ёстой.

Эцсийн үр дүн нь иргэд бидэнд л хэрэгтэй. Иймд залуус бид Монголынхоо ирээдүйн төлөө санаа бодлоо тунгаан уралдуулж, бие биенээсээ туршлага судалж, УИХ-аар хэлэлцэгдэх хуулийн төслүүдэд иргэдийн дуу хоолойг тусгаж байгаа энэхүү чуулга уулзалтын ач холбогдол оршдог” гэсэн юм.

Мөн тэнд Эрүүл мэндийн, Манлайлагч эмэгтэйчүүдийн гээд олон сургалт зохион байгуулагдав. "Монголоо шинэчилье" уриатай тус холбооныхон юун түрүүнд шинэчлэлийг өөрсдөөсөө эхлэхийг эрхэм зорилгоо болгодог гэж байлаа. Арга хэмжээг зохион байгуулсан Орхон аймгийн Ардчилсан хүчний холбооны дарга Ч.Баттуяа “Манай холбоонд засаг төр барьдаг хүмүүс байгаа” гээд Монгол Улсаа шинэчлэх ажлаа

лам тод томруун хийхийг оролцогчдод хандан хэлсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Энэ чуулга уулзалтаар залуучуудаас байнга шинэ санаа гардаг" хэмээн олзуурхав. Мөн Нийслэлийн ардчилсан хүчний холбооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ардчиллын гурван үндсэн зарчим байдаг.

Эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс. Энэ гурвыг эрхэмлэдэг хүн энэ холбоонд нэгдэж байгаа юм. Бид улам өргөжиж байна” гэлээ. Ардчилсан хүчний холбооны бүсийн чуулганыг нэг ч удаа алгасч үзээгүй С.Одонтуяа гишүүний хувьд “Энэ удаагийнхаар бид ажлын сэдэв гэхээс илүү амьдралд ойрхон сэдвүүдээр хэлэлцүүлэг явуулж байна.

“Монголоо шинэчилье” гэсэн уриаг хүнгүйгээр шинэчилж чадахгүй. Иймд өөрсдийгөө шинэчлэх ёстой. Байнга нэг нэгнээсээ суралцах ёстой. Амьдралаас тасарчихсан, биднээс хөндий хууль гарлаа гэж иргэд шүүмжилдэг.

Дахин ийм хууль гаргуулахгүйн тулд шинээр төрөх хуулийн төслүүдийн талаар иргэдтэйгээ ойр байж ярилцах ёстой. Иргэдээс гарсан олон санал санаачилга хуулинд хэрэгжсэн.” гэв. Энэхүү чуулга уулзалтын үеэр Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирал Т.Энхсайхантай уулзлаа. Холбооны үйл ажиллагаа хийгээд чуулганы дүнгиин талаар түүнээс тодруулахад “Бид өнөөдөр "Монголоо шинэчилье" гэсэн уриан дор нэгдэж ажилладаг.

Эхлээд бид өөрсдийгөө шинэчлэх ёстой гэдэг үүднээс залуусаа сайн боловсон хүчин болгож бэлтгэхийн тулд олон сургалтуудыг явуулдаг. Залуучуудаа, гишүүдээ сургалтад хамруулаад сургаад авч байгаа. Мөн клубүүд дээр яригдсан асуудал, санаагаа хуулийн төслүүдэд оруулдаг. Энэ мэт нийгэмд тулгамдсан зүйлийг төрийн түвшинд шийдүүлж байхын тулд бүсийн чуулгануудаа хийдэг онцлогтой,  Чуулганы үр дүн маргаашнаас нь гардаг.

Манай Ардчилсан хүчний холбооны УИХ-ын гишүүдээр дамжуулан холбооны зүгээс өргөн баригдсан хуулиудаа саналаа оруулаад тусгаад явах боломжтой. Ардчилсан хүчний холбоо шууд ардчиллыг дэмжиж ажилладаг. Монгол оронд шууд ардчилал хэрэгтэй. Тэгэхээр энэ арга хэмжээ маань шууд ардчилал руу чиглэсэн. Клубүүд маань “Саруул Монгол” аян эхлүүлэх гэж байна.

Мансуурлын эсрэг дэлхийн өдөр энэ сарын 29-нд болно. Тиймээс бид архидан согтууралт, хар тамхи, мансуурлын эсрэг уг аяныг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн чуулга уулзалт маань архигүй болж байгаагаараа онцлог” гэлээ. Ардчилсан хүчний холбооны төвийн бүсийн чуулган амжилтай боллоо.

Монголын Ардчилсан хүчний холбооны төвийн бүсийн чуулга уулзалт Орхон аймагт боллоо. Амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан уг арга хэмжээнд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул аймаг болон нийслэлийн дөрвөн дүүргийн 800 орчим гишүүд дэмжигчид нэг дор чуулсан юм. "Монголоо шинэчилье” уриатай анх 2009 онд байгуулагдсан Ардчилсан хүчний холбоо өнөө жил бүсийн хэмжээний зургаа дахь чуулга уулзалтаа ийнхүү амжилттай зохион байгууллаа.

Чуулга уулзалтад Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын дарга З.Энхболд, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Одонтуяа, Г.Баярсайхан, Индонез улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ш.Батцэцэг болон ШӨХТГ-ын дарга О.Магнай, Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирал Т.Энхсайхан нарын зочид хүрэлцэн ирсэн байв. Үйл ажиллагааг нээж, Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч З.Энхболд хэлсэн үгэндээ бүсийн хэмжээний уулзалтууд жил ирэх тутам чанаржин чамбайрч байгааг онцлов.

Тэрбээр "Чуулга уулзалтад ирсэн хүний тоо урьдчилж тооцсоноос давж, оролцож байгаа аймаг, дүүргүүд төлөвлөгдөөгүйгээр нэмэгдэж байна. Олон зуун км зам туулж ирсэн та нарт баяр хүргэе. “Монголоо шинэчилье” уриатай үүсгэн байгуулагдсан Ардчилсан хүчний холбоо өдгөө үйл ажиллагаагаа амжилттай явуулж, Монголынхоо түүчээ болсоор тав дахь жилтэйгээ золгож байна. Үүний хүчинд бид олон аймаг сум, дүүрэгт сонирхогч, сонирхлын бүлгүүдийг байгуулан амжилттай ажиллаж байна.

Залуус маань Монголоо шинэчлэх зорилготой олон санаачилга гаргаж, амжилттай хэрэгжиж байгаа. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн стратеги бодлогыг боловсруулах санаачилга гаргаад аймгуудад хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэнтий, Дархан-Уул аймгуудад энэ хэлэлцүүлэг болсон. Урт хугацааны хөгжлийн стратеги бодлогыг боловсруулахад Эдийн засаг, Хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, Банк санхүү, Боловсрол, Улс төрийн манлайлагчдыг бэлтгэх клубүүд идэвхтэй оролцсон” гэлээ.

Ардчилсан хүчний холбоонд өөрсдийнхөө сонирхолоор нэгдсэн 60 клубтэй аж. Тэд нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэр гаргах түвшинд өөрсдийнхөө санаа, дүгнэлтээ тусгадаг байна. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг гээд орон даяар өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг тус холбооныхон тогтмол онлайнаар хуралддаг гэсэн. Иргэдтэйгээ хамгийн ойр байдаг тэд амьдрал дээр юу хэрэгтэйг хамгийн түрүүнд мэддэг. Тиймээс хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж, амьдралд ойрхон хууль болж төрөхөд ихээхэн хувь нэмрээ оруулцгаажээ.

Тухайлбал, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын-шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль амжилттай хэрэгжсэн. Тэгвэл одоо Хүүхэд харах үйлчилгээ, Гэмт хэргийн тухай хууль болоод удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх Согтууруулах ундааны хяналтын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хамтын тэтгэврийн тухай хуулиудыг батлахад ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа юм.

Төвийн бүсийн чуулга уулзалтын үеэр нэг дор цугласан залуус эдгээр хуулийн төслүүд дээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Тэдний ярилцаж, хэлэлцсэн шийдвэрүүдийг төрийн бодлогод тусгахад дөхөмтэй байдгийг удирдлагуудынх нь зүгээс онцолж байлаа. Чуулга уулзалтад ирсэн залуусын хувьд “Шийдвэр гаргах түвшнийхэн амьдралд ойрхон сайн хууль гаргах ёстой.

Эцсийн үр дүн нь иргэд бидэнд л хэрэгтэй. Иймд залуус бид Монголынхоо ирээдүйн төлөө санаа бодлоо тунгаан уралдуулж, бие биенээсээ туршлага судалж, УИХ-аар хэлэлцэгдэх хуулийн төслүүдэд иргэдийн дуу хоолойг тусгаж байгаа энэхүү чуулга уулзалтын ач холбогдол оршдог” гэсэн юм. Мөн тэнд Эрүүл мэндийн, Манлайлагч эмэгтэйчүүдийн гээд олон сургалт зохион байгуулагдав.

"Монголоо шинэчилье" уриатай тус холбооныхон юун түрүүнд шинэчлэлийг өөрсдөөсөө эхлэхийг эрхэм зорилгоо болгодог гэж байлаа. Арга хэмжээг зохион байгуулсан Орхон аймгийн Ардчилсан хүчний холбооны дарга Ч.Баттуяа “Манай холбоонд засаг төр барьдаг хүмүүс байгаа” гээд Монгол Улсаа шинэчлэх ажлаа

лам тод томруун хийхийг оролцогчдод хандан хэлсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Энэ чуулга уулзалтаар залуучуудаас байнга шинэ санаа гардаг" хэмээн олзуурхав. Мөн Нийслэлийн ардчилсан хүчний холбооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ардчиллын гурван үндсэн зарчим байдаг.

Эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс. Энэ гурвыг эрхэмлэдэг хүн энэ холбоонд нэгдэж байгаа юм. Бид улам өргөжиж байна” гэлээ. Ардчилсан хүчний холбооны бүсийн чуулганыг нэг ч удаа алгасч үзээгүй С.Одонтуяа гишүүний хувьд “Энэ удаагийнхаар бид ажлын сэдэв гэхээс илүү амьдралд ойрхон сэдвүүдээр хэлэлцүүлэг явуулж байна.

“Монголоо шинэчилье” гэсэн уриаг хүнгүйгээр шинэчилж чадахгүй. Иймд өөрсдийгөө шинэчлэх ёстой. Байнга нэг нэгнээсээ суралцах ёстой. Амьдралаас тасарчихсан, биднээс хөндий хууль гарлаа гэж иргэд шүүмжилдэг. Дахин ийм хууль гаргуулахгүйн тулд шинээр төрөх хуулийн төслүүдийн талаар иргэдтэйгээ ойр байж ярилцах ёстой. Иргэдээс гарсан олон санал санаачилга хуулинд хэрэгжсэн” гэв.

Энэхүү чуулга уулзалтын үеэр Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирал Т.Энхсайхантай уулзлаа. Холбооны үйл ажиллагаа хийгээд чуулганы дүнгиин талаар түүнээс тодруулахад “Бид өнөөдөр "Монголоо шинэчилье" гэсэн уриан дор нэгдэж ажилладаг. Эхлээд бид өөрсдийгөө шинэчлэх ёстой гэдэг үүднээс залуусаа сайн боловсон хүчин болгож бэлтгэхийн тулд олон сургалтуудыг явуулдаг. Залуучуудаа, гишүүдээ сургалтад хамруулаад сургаад авч байгаа. Мөн клубүүд дээр яригдсан асуудал, санаагаа хуулийн төслүүдэд оруулдаг. Энэ мэт нийгэмд тулгамдсан зүйлийг төрийн түвшинд шийдүүлж байхын тулд бүсийн чуулгануудаа хийдэг онцлогтой,  Чуулганы үр дүн маргаашнаас нь гардаг.

Манай Ардчилсан хүчний холбооны УИХ-ын гишүүдээр дамжуулан холбооны зүгээс өргөн баригдсан хуулиудаа саналаа оруулаад тусгаад явах боломжтой. Ардчилсан хүчний холбоо шууд ардчиллыг дэмжиж ажилладаг. Монгол оронд шууд ардчилал хэрэгтэй. Тэгэхээр энэ арга хэмжээ маань шууд ардчилал руу чиглэсэн. Клубүүд маань “Саруул Монгол” аян эхлүүлэх гэж байна.

Мансуурлын эсрэг дэлхийн өдөр энэ сарын 29-нд болно. Тиймээс бид архидан согтууралт, хар тамхи, мансуурлын эсрэг уг аяныг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн чуулга уулзалт маань архигүй болж байгаагаараа онцлог” гэлээ.