2014.08.29

А.Бакей: Ядуурал бууруулах бодлогыг дахин нягтлах шаардлагатай

Улс болгон хүний хөгжлийн индексийн судалгаа гаргадаг байгаа. Тухайн улс орны иргэдийн дундаж наслалт, боловсрол, орлого зэрэг үзүүлэлтийг тусгадаг уг судалгаагаар манай улс 187 орноос 103-т жагссан үзүүлэлттэй байна.  

Энэ нь өмнөх оны үзүүлэлтээс 3-н байраар урагшилжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар ирэх жил гэхэд Монгол улс хүний хөгжлийн индексээрээ өндөр үзүүлэлттэй орнуудын тоонд багтах төлөвтэй байна. Хүний хөгжлийн  индексийг маш өндөр, өндөр, дундаж, доогуур гэсэн дөрвөн үзүүлэлтээр Дэлхийн 187 орныг жагсаадаг аж.

Манай улс энэ жил дундаж үзүүлэлттэй орнуудыг тэргүүлжээ. Хүний хөгжлийн индексийн суурь судалгаанд тухайн орны Эдийн засаг, Эрүүл мэнд, Боловсрол, Нийгмийн хамгааллын асуудлыг авч үздэг юм гэж мэргэжилтнүүд хэлж байна. 

Манай улс хүний хөгжлийн индексээрээ 187 орноос 103-т жагссан үзүүлэлттэй байна.  

Манай орны хувьд дээрх үзүүлэлтүүд сайн гарсан тул гурван байр урагшилсан байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Бакей “Монгол Нийгмийн хамгааллын салбараа сайжруулахын тулд Улсын Их Хурал ядуурлыг бууруулахтай холбоотой бодлогуудаа дахин нэг эргэж харах шаардлагатай гэж бодож байна” гэв. 

Хүний хөгжлийн индексийг Монгол дахь Олон улсын байгууллагууд болон холбогдох албаны хүмүүс танилцууллаа.