Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машины сонирхолтой үзүүлэлтүүд
2013 оноос Монголчуудын хэрэглээнд нэвтэрч эхэлсэн Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машинаас иргэд өнөөдрийн байдлаар нийт 19 нэр төрлийн үйлчилгээ авч байгаа бөгөөд цаашид үйлчилгээний нэр төрөл нэмэгдэх юм.
ТҮЦ машинаас авч болох үйлчилгээний нэр, төрөл одоогийн байдлаар:
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Санал хүсэлт, өргөдөл гомдол гаргах
- Иргэний үнэмлэхийн лавлагаа
- Төрсний бүртгэлийн лавлагаа
- Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа
- Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
- Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт
- Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа
- Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа
- Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
- ААН-н Татварын лавлагаа
- Иргэний үнэмлэхийн захиалга
- Хэвлэл захиалга
- Цахилгааны төлбөр төлөх
- УИХ санал асуулга
- УИХ үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах хүсэлт
- Нээлттэй хэлэлцүүлэгт оролцох хүсэлт
- УИХ гишүүнтэй уулзах хүсэлт
- Төрийн орон сууц захиалах хүсэлт /байнгын бус/
- Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх талаархи тодорхойлолт (Хийгдэж байгаа)
- Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж улсын хилээр гаргасан барааны жагсаалт (Хийгдэж байгаа)
- Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж улсын хилээр оруулсан барааны жагсаалт (Хийгдэж байгаа)
Давуу тал:
Тамга, гарын үсгийг QR кодоор орлуулсанаар гэдрэг шалгалт хийх боломжийг бүрдүүлсэн. Лавлагаа олгогдох үйлчилгээ нь УБЕГ-т ашиглагддаг ID кодоор бүртгэгдсэн нууцлалтай цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дууриалгах, хуулбарлах боломжгүй. Лавлагааны нууцлалтай цаасыг хэт яагаан гэрлийн туяанд харахад соёмбо тэмдэг харагдана.
Бэлнээр 100, 500, 1000, 5000, 10000, 20000 төгрөг хүртэл дэвсгэрт уншихаас гадна бэлэн бусаар төгрөгийн карт, виза карт, мастеркарт уншуулан төлбөр тооцоогоо хийж болох юм.
Ажлын өдөр дунджаар: 2000-3500 хэрэглэгч үйлчлүүлдэг
ТҮЦ машины хэрэглээ, үйлчлүүлсэн иргэдийн тоо:
Ажлын өдөр дунджаар: 2000-3500 хэрэглэгч, Амралтын өдөр: 530-760 хэрэглэгч, Цайны цагаар: 2000-3000 хэрэглэгч, Ажлын бус цагаар: 530-760хэрэглэгч
ТҮЦ машин хэрэглээнд нэвтэрснээр...
- 100 айлд байрлах Иргэний бүртгэлийн газрын ачаалал 40 гаруй хувиар буурсан.
- Иргэнд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүргэж, иргэдийн бухимдлыг бодитоор бууруулсан.
- Түргэн шуурхай үйлчилгээ хүргэдэг болсноор иргэний цаг хугацаа, мөнгийг хэмнэдэг болсон.
- Иргэн өөрт хамгийн ойр байрлах ТҮЦ машинаас төрийн үйлчилгээг 24ц/7х хугацаанд авдаг болсон.
- Иргэний цахим үнэмлэхийг өдөр тутмын хэрэглээнд бүрэн оруулсан.
Нийгэм, эдийн засгийн хэмнэлт:
Сүүлийн нэг жилд нийт 485, 8 мянган иргэн ТҮЦ машинаар үйлчлүүлээд байгаагаас нийт хэмнэлт 4, 8 тэрбум төгрөг, нэг иргэний жилийн хугацаа хэмнэлт 1 цаг 40 минут
Үйлчлүүлсэн иргэдийн сэтгэгдэл:
Иргэн үйлчилгээ авахдаа хамгийн багадаа 50 минут хэмнэж байна.
Иргэн үйлчилгээ авахдаа хамгийн багадаа 50 минут хэмнэж байна.
Иргэн 1 удаа үйлчилгээ авахдаа 9,900 төгрөгхэмнэж байна.
Нийт 313мянганиргэн 4,6 одын үнэлгээ өгсөн байна./313,961иргэн үнэлсэн/
Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа, Холбооны салбарын “Эрх зүйн шинэчлэл-2014” чуулганы үеэр төрийн үйлчилгээний “ТҮЦ МАШИН” өнгөрсөн онд иргэдээс хамгийн их талархал хүлээсэн брэнд бүтээгдэхүүнээр шалгарч цом гардав