Талийгаачийн ар гэрийнхэнд гэрт тус бүр 1.000.000 төгрөгийн буцалтгүй тусламж олголоо
2014.09.05
Хотын дарга Онцгой албан хаагчдын ар гэрийнхэнд буцалтгүй тусламж олголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Буцалтгүй тусламж олгох тухай” А/751 дугаар захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад автомашины ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдсан нийслэлийн Онцгой байдлын газрын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, гал түймрийн улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нарын ар гэрт тус бүр 1.000.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.