Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь дээрх бичлэгээс үзнэ үү.
2014.09.03

Г.Баасан: Гэр бүлийн зовлонг тэтгэврийнхэн үүрч байна

Тэтгэврийн даатгалын тогтолцоонд хийх шинэчлэл, өөрчлөлтийн асуудлаар Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасантай ярилцлаа.

-Миний мэдэхээр Монголд ахмадын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ их цөөн байдаг. Эдгээр байгууллагууд хороонд хэрхэн харилцаатай ажиллаж байна вэ?

-Зах зээлд шилжсэнээс хойш 20 гаруй жил ажилласан Монголын ахмадын холбоо  бий. Ард түмний татварын мөнгөөр санхүүждэг байсан. Гэхдээ энэ байгууллага МАХН-ын улстөрийн товчооны шийдвэрээр бий болсон намын дэргэдэх байгууллага байсан. Яг энэ чиглэлээрээ үйл ажиллагаагаа явуулж өнөөдрийн хүрсэн. Үүнийг бид сая 21 аймгаар явахдаа маш сайн нотолж чадсан.

Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд монголын ахмадуудын төлөө илүү их ажилласан, үр дүн гаргасан гэдгээр нь манай Монголын Ахмадын чөлөөт холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Хүн амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын яамтайгаа хамтраад нийт монголын ахмад настнуудын үндсэн хуулиар олгогдсон эрхийн төлөө ажиллаж байна. Чамгүй амжилт олж байна.

Г.Баасан гэдэг хүн Сүхбаатарын талбайд гэр оронтой хүн шиг жагсдаг байлаа. Харин одоо бол 21 аймагт, 330 суманд АЧХ-ын дуу хоолойг хүргэж, бүх ахмадын гэрт орж ажиллах хөрс суурийг тавьж байна.

-Яамтай хамтарч ажиллаж байгаа юм байна. Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх талаар ямар саналтай хүргүүлсэн  вэ?

-Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх тухай нийгэмд маш том асуудал үүсээд байна. Үүнд бид их суурьтай хандана. Эхлээд төр барьж буй хүмүүс өөрсдөө олон улсын хууль, эрх зүйг хараад, хэрхэн авч хэрэгжүүлэх гэж байна вэ гэдгийг харж байна. Бид өөрсдөө судлаж байна. Социалист системээс ардчилсан системд шилжсэн 20 гаруй жилд ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг үндсэндээ хаягдсан.

Сүүлийн 10-аад жилд ахмадууд бид хүмүүсийн анхаарлын төвд орсон. Улстөрчид, албан тушаалтнууд их ахмад гэж ярих болсон. Харин ч эсрэгээрээ ахмадуудын нэрийг бариад байвал амжилтад хүрдэг юм байна гэсэн ойлголттой болсон байна. Үүнийг бид сайн менежмент хийсэн байна гэж үзэж байгаа

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс үзнэ үү.