Эрэгтэйчүүд эрэлтгүй мэргэжил эзэмшиж байна
Монголчуудын 52 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Харин ажилгүй иргэдийн 57 хувь нь эрэгтэйчүүд байна.
Үүнээс гадна эрэгтэйчүүдийн дийлэнх нь хүнд нөхцөлд ажилладаг нь хөдөлмөрийн харилцаа боон хөдөлмөрийн харилцааны зөрчилд, эрэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байгааг илтгэж байгаа юм.
Эдийн засгийн идэвхитэй хүн ам 1.160.300, эдийн засгийн идэвхигүй хүн ам 719.300 гэсэн судалгаа байна.
МҮЭХ ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ: Ерөнхий боловсролын сургууль төгсөөд их дээд сургууль текник мэргэжлийн сургуульд орж байгаа хүмүүсийн сургалтын тогтолцоо болон зөв мэргэжил эзэмшихэд нь анхаарах хэрэгтэй.
Хамгийн түрүүнд энэ ажлыг эхлүүлэх ёстой. Дараа нь суралцаж байгаа сургуульд эрэгтэйчүүдэд илүү хандсан мэргэжлийн мэдээллийг өгөх ажлуудыг хийх ёстой.