МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.05.29

Иргэдийн цалингаас бус бусад зардлаас танахыг санууллаа

Засгийн газрын Эдийн засгийг эрчимжүүлэх талаар явуулж буй бодлогын хүрээнд ард иргэдийн цалин орлого, нийгмийн хамгааллын зардлыг бууруулж танахгүй байх мэдэгдлийг МҮЭ-ийн холбооноос удаа дараа хүргүүлж байгаа билээ.

Харин цалин орлогыг нэмэгдүүлж, ажлын байрыг хадгалж хамгаалахад дорвитой ажил явуулахыг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр сэтгүүлчдээр дамжуулан мэдэгдлээ. Тэрээр төсвийн алдагдлыг багасгахад нэн түрүүнд онцын шаардлагагүй, үр ашиг багатай хөрөнгө оруулалтын зардлуудыг танах нь зүйтэй гэв. Мөн ямар зардлаас хэрхэн танах тухай мэдээллээ МҮЭХ-нд ирүүлэх, эдийн засгийн хямралыг амжилттай даван туулж буй олон улсын туршлагыг судлахад анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэйг сануулав.