Байнгын хорооны гишүүд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон Хөдөлмөрийн яаманд ажиллав
Байнгын хорооны гишүүд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон Хөдөлмөрийн яаманд ажиллав
2014.05.07

Байнгын хорооны гишүүд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон Хөдөлмөрийн яаманд ажиллав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Иргэдийн амьжиргааны түвшин, үнийн инфляцийн өөрчлөлттэй уялдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, С.Ганбаатар нар болон Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд өнөөдөр /2014.05.05/ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яаманд ажиллав.

Ажлын хэсгийн гишүүд эхний ээлжинд салбарын хоёр гол яамныхантай уулзаж байгаагаагаа илэрхийлээд иргэдийн амьжиргааны төвшин, үнэ ханшны өөрчлөлттэй уялдуулан нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд иргэдээс УИХ-д хандсан хүсэлт олноор ирсэн гэдгийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар онцолсон юм.

Хөдөлмөрийн яамны удирдлагуудтай цалин тэтгэврийн нэмэгдэл, цалин нэмэгдүүлэх эх үүсвэр зэрэг асуудлаар уулзаж харилцан мэдээлэл солилцов.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн С.Дорждэрэм тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар танилцууллаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар цалин тэтгэврийг цаашид хэдэн хувиар бодитойгоор нэмэх талаар тодруулахад тэтгэвэр тэтгэмжийг нэгэн зэрэг шууд нэмнэ гэхэд хэцүү, үе шаттайгаар нэмэгдүүлнэ хэмээгээд гурван үе шаттай даатгалын тогтолцооны талаар танилцуулсан юм.

Мөн энэ үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан, нэн түрүүнд аж ахуйн нэгж байгууллагуудыг ажилчдынхаа даатгалыг төлүүлдэг болгох хэрэгтэй байна. Даатгал төлөхгүй байгаа байгууллагуудад авах арга хэмжээг тодорхой болгож өгөх саналыг байнгын хорооны гишүүдэд тавьсан юм

Хөдөлмөрийн яамны удирдлагуудтай цалин тэтгэврийн нэмэгдэл, цалин нэмэгдүүлэх эх үүсвэр зэрэг асуудлаар уулзаж харилцан мэдээлэл солилцов. Нэг салбарт ажиллаж байгаа хэдий ч ялгавартай цалин авдаг зүйл бий. Тиймээс Барилга хот байгуулалтын яам, Уул уурхайн яамтай цалингийн салбарын тарифийн хэлцэл байгуулахаар ажиллаж байна.

Иргэдийн амьжиргааны төвшин, үнэ ханшны өөрчлөлттэй уялдуулан нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд иргэдээс УИХ-д хандсан хүсэлт олноор ирсэн.

Эхний ээлжинд Барилга, Уул уурхайн салбарын гурван талт салбар хороодыг байгуулж хороодоос мэргэжлийн холбоод аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж арга зүй, практик хэрэглээ талаас нь сургалт явуулж байгаа тухай Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Нарангэрэл танилцуулав.

Хөдөлмөрийн сайд Байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн гишүүдийг тус яаманд зочилж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн. Тэрээр Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны шахалтаар цалин нэмэгдүүлдэг. Гэтэл ажил олгогч эргээд хүндрэлтэй байдалд ордог. Цалингийн нэмэгдэл олгохын тулд таван хүн цалинжуулдаг байсан бол нэг хүнийг нь ажлаас чөлөөлдөг. Энэ нь эргээд ажилгүйдлийг нэмэгдүүлэх шалтгаан болж буйг онцлов