2014.09.05

Тендерийн материалыг цахим хэлбэрээр авдаг боллоо

Худалдан авах ажиллагааны газар тендерт оролцогчдын цаг, мөнгийг хэмнэх үүднээс хэд хэдэн ажил хийж байгаагын нэг болгож тендерийн материалыг цахим хэлбэрээр авдаг боллоо.

Цахим хэлбэрт шилжсэнээр тендерт ордог аж ахуй нэгжүүдийн бүрдүүлдэг албан бичгүүд багасаж байгаа юм.  Тухайлбал Татварын ерөнхий газраас авдаг татварын лавлагаа, санхүүгийн тайлан зэрэг их хэмжээний бичиг баримтыг Сангийн яамны баланс бүртгэлийн системээс авдаг боллоо.

Цаашдаа Нийгмийн даатгал, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар  болон Авто тээврийн газраас авдаг машин механизмын мэдээллийг шууд онлайнаар солилцдог болгох ажлыг удахгүй хэрэгжүүлнэ гэлээ.

Түүнчлэн энэ оны сүүл гэхэд системийн хоёрдугаар үе шат хэрэгжсэнээр тендерт ороход илүү хялбар болох юм гэж албаныхан хэлж байна. Ингэснээр орон нутгаас ч гэсэн хотод болж буй тендерт орох боломжыг бүрдүүлж байгаа юм.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү