Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа тендерийн явцын мэдээлэл /07 сарын 16-ны байдлаар/
2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар худалдан авах ажиллагааны мэдээлэл
2014.08.12

Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа тендерийн явцын мэдээлэл /07 сарын 16-ны байдлаар/

Худалдан авах ажиллагааны газар болон орон нутагт зохион байгуулж байгаа тендер шалгаруулалтын явцын мэдээлэл

А. 2014 онд Монгол Улсын Төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 408 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Худалдан авах ажиллагааны газар 129 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүрэг өгөгдсөн.

Эдгээр төсөл, арга хэмжээнүүд нь 233 багц ажил болон задарсан ба гүйцэтгэл үр дүнг 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар мэдээлбэл:

Худалдан авах ажиллагаа зохион байгуулах дээрх төсөл, арга хэмжээнүүд нь

  • Засгийн газрын 23,60,95,105 дугаар тогтоолуудаар нийт 4 ажил хасагдаж төсвийн ерөнхийлөн захирагч Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүлийг хамгаалах яам, Барилга хот байгуулалтын яаманд тус тус эрх шилжсэн байна.
  • 2014 оны төсвийн тодотголоор Соёл, спорт аялал жуулчлалын яамны 2 ажил, Уул уурхайн яамны 1 ажил, Хөдөлмөрийн яамны 3 ажил, Эрүүлийг хамгаалах яамны 1 ажил, нийт 7 ажил хасагдаж, төсвийн ерөнхийлөн захирагч нарт  эрх шилжиж очсон.
  • Засгийн газрын 2014 оны 24, 29 дүгээр тэмдэглэлээр 8 төсөл, арга хэмжээ нэмэгдсэн байна.

Дээрх явцын мэдээнээс дүгнэхэд, Засгийн газрын 2013 оны 408 дугаар тогтоолоор баталсан төсөл, арга хэмжээний 92,7 %-д нь тендер шалгаруулалтын ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийн шатанд явж байгаа ба нийт ажлын 74 %-д төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан ба холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт гэрээ байгуулах мэдэгдлийг  хүргүүлсэн байна.

Б. Түүнчлэн Төсвийн ерөнхийлөн захирагч нараас 18 төсөл, арга хэмжээ буюу нийт 58 багц ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хүсэлт ирүүлсний дагуу худалдан авах ажиллагааг ХААГ зохион байгуулж байна.

В.Аймаг, нийслэл, дүүргийн Худалдан авах ажиллагааны 31 нэгж нийт 2163 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байна.