Г.Баярсайхан Монгол, Японы анагаах форумд оролцлоо
Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд “Монгол, Японы анагаахын форум” өчигдөр эхэллээ.
2014.09.08

Г.Баярсайхан Монгол, Японы анагаах форумд оролцлоо

Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд “Монгол, Японы анагаахын форум” өчигдөр эхэллээ.

Тус хуралд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан оролцлоо. Энэхүү хурал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан юм.  

Байнгын хорооны дарга Г.Баярсайхан форумын нээлтийн үгэндээ “Монгол – Японы эрүүл мэндийн форумыг зохион байгуулж буй Ерөнхийлөгчийн Тамгын газар, Анагаах ухааны үндэсний их сургуулийн хамт олон, Элчин сайдын яам, гадны төлөөлөгчид болон нийт хүмүүст талархал илэрхийлье.

Японы их, дээд сургуулиуд нь АШУҮИС-тай хамтын харилцаатай ажиллаж, манай эрдэмтэн багш нарыг сургаж, бэлдэж өгч байдагт талархаж байна. Өнөөдрийн энэ форумаар бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Г.Баярсайхан гишүүн эмч мэргэжилтэй хүний хувьд хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны асуудалд өндөр ач холбогдол өгч буй юм. Тэрээр хурлын үеэр Монгол, Япон улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа үр дүнгээ өгч буйг онцлов.

Мөн тус форумд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Монгол – Японы парламентын бүлгийн дэд дарга Д.Ганбат оролцлоо.