“Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг”-т Сангийн сайд Ч.Улаан оролцов
“Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг”-ийг Лондон хотноо 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
2014.09.10

“Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг”-т Сангийн сайд Ч.Улаан оролцов

Монголын Хөрөнгийн бирж, Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран “Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг”-ийг Лондон хотноо 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Улаанаар ахлуулсан төлөөлөгчид оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд Лондонгийн Хөрөнгийн биржтэй 2011 онд байгуулсан стратегийн хамтын ажиллагааны гэрээг хэлэлцээний үр дүнд хүрсэн нөхцлөөр 3 жилээр сунгах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Сангийн сайд Ч.Улаан Financial Times болон Economist сэтгүүлийн сэтгүүлчдэд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлага өглөө.

Түүнчлэн тус арга хэмжээнд оролцож буй гадаадын хөрөнгө оруулагч нартай Дугуй ширээний уулзалтыг зохион байгуулж, Монгол Улсад оруулж буй гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас баримтлаж буй бодлогыг танилцуулан сурталчлав .