Г.Шийлэгдамба: Монголд улсад улс төрийн хэлмэгдүүлэлт үргэлжилж байгаа
Юмжаагийн Цэдэнбалын нэр доор түүхийн хар цагаан сүүдэр оршиж байдаг. Улсынхаа ширхэг ч чулууг заралгүй тусгаар тогтнолоо хадгалж явсан гэх түүнийг “Хэлмэгдэгсдийн өдөр”-өөр эргэн санаж байна.
Тэгвэл МАХН-ын гишүүд Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Улс төрийн хэлмэгдүүлэлт Ю.Цэндэнбал агснаар үргэлжилсэн гэж МАХН-ын гишүүд хэлж байна. Аливаа улс орны дотоод хамгийн чухал асуудал бол түүхээ мушгин гуйвуулахгүй явдал юм.
Монгол улсын түүхэнд үлдсэн хар цагаан түүхийг зөв зүйтэй үр хойчдоо хүргэх нь хамгийн чухал.
Монголыг өнгөрсөн зууны түүхэнд улс төрийн хэлмэгдүүлэлтийн шуурга нөмөрч олон хүний хувь хэлмэгдсэн. Бид өнөөдөр энэ түүхийг мартах учиргүй гэж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба хэллээ.
Бид өнөөдөр энэ түүхийг мартах учиргүй
Тэрээр үргэлжлүүлэн “Монголд улсад улс төрийн хэлмэгдүүлэлт үргэлжилж байна гэж МАХН-ын гишүүд дэмжигчид үздэг. Яагаад гэвэл МАХН-ын дарга бөгөөд Монгол улсын гурав дах Ерөнхийлөгч Н.Энхбаярт тохиолдсон хэрэг нотлон харуулж байна” гэж хэллээ.
Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү